Өрөөгөө тохижуулах зөвлөгөөнүүд


Өдрийн тал ихэнхийг гэртээ, өрөөндөө өнгөрөөдөг үү?  Тэгвэл өрөөндөө сайхан уур амьсгалыг бүрдүүлж, өөрийн орон зайг бүтээмээр л байгаа биз дээ. Иймд өрөөгөө тохижуулах дараах санаануудыг хүргэж байна.

1.Өрөөндөө толь байрлуулах.

Жижиг ч бай том ч бай толь байрлуулснаар толины тусгал өрөөг илүү саруулхан гэрэлтэй болгож харагдуулдаг. Тиймээс зургийн оронд чимэглэлийн толинууд өлгөснөөр тухайн орон зайд илүү том мэт мэдрэмж төрүүлэх болно.

2.Хана дүүрэн ном

Унтлагын эсвэл зочны өрөөний ханыг бяцхан номын сан болгох. Гоё дизайнтай хийсэн номын сан нь зочдын анхаарлыг татаад зогсохгүй гэрт тансаг уур амьсгал оруулж өгнө.

3.Энгийн минималист байх

Хэт их хээ угалз, эрээлжилсэн олон өнгө нүдийг ядрааж стрессийг нэмэгдүүлнэ. Та гэртээ байхдаа цаанаа л бухимдаад байвал тавилгуудаа нэг ажиглаад үзээрэй. Ихэнх тавилгуудаа цайвар суурь өнгөтэй болгоод ганц нэг тод өнгө болон металик чимэглэл оруулахад л болно.

4.Гэртээ гэрэл нэмэх

Гэрлийг ашиглан өрөөг том уужуу болгож болно. Ганц түвшинд гэрэл байрлуулахаас зайлсхийж олон түвшинд, жишээлбэл тааз, ширээ, хана болон шаланд гэх мэт олон янзын гэрэлтүүлэг байрлуулснаар гэрлээр тоглож илүү таатай мэдрэмж төрүүлж болно. Ингэснээр илүү гэрэлтэй илүү саруулхан өрөө мэдээж зайтай болж харагдана.

5.Өлгөдөг тавиур ашиглах

Таазнаас тогтоодог өлгөдөг тавиурууд хэчнээн орчин үеийн бас сонирхолтой санаа гээч. Харин ханатайгаа ойролцоо өнгөтэй байвал илүү зүгээр.

6.Гэрийн уур амьсгалыг зөөлөн өнгөөр бүрдүүлэх

Металлик, завсрын зөөлөн өнгөнүүд нь гэрийг тухтай тайван болгодог.

7.Хэт нэг өнгийн байвал мэдээж уйтгартай

Тиймээс эзэгтэй нар маань ямар нэгэн тод өнгө оруулахыг хүсэх нь мэдээж. Ийм үед гэрийн бусад өнгөтэй аль болох зохицохоор бас хослохоор өнгө сонгоорой.

8.Шинэлэг санаа

Доорх зурган дээрх шиг хөшиг ашигласнаар хөшиг байрлах ханыг чөлөөлж өгч байгааг анзаарч байгаа биз дээ? Мөн хөшгийг цонхноос нэлээн дээр тогтоосноор тааз өндөр урт харагдана.

9.Классик загвар хар болон цагаан

Хэрвээ ямар өнгө сонгохоо мэдэхгүй байвал гэрээ зөвхөн хар цагаан өнгөөр тохижуулж бас болохыг дизайнерууд зөвлөж байна.

10.Нууц агуулах

Дахиад л зай хэмнэх тухай ярьж байгаа ч гэсэн маш цэвэрхэн, хананаас ялгарахгүй өнгөтэй боловч цаашаа том зайтай ханын шүүгээ бас маш хэрэгтэй эд шүү.

#Design