Хөгширдөггүй одод


Хэдэн ч жил өнгөрсөн огт хөгширдөггүй хүмүүс гэж тэднийг л хэлэх байх. Биднийг бага байхад ч одоо ч бүхий л цаг хугацаанд огт өөрчлөгдөөгүй оддыг танилцуулж байна. 

1.Жессика Алба

37 настай тэрээр өсвөр насандаа урлагийн салбарт хөл тавьсан бөгөөд гурван хүүхдийн ээж юм.

2.Женнифер Лопез

Женнифер Лопез 49 настай боловч сүүлийн 18 жил огтхон ч өөрчлөгдөөгүй гэж болно.

3.Женнифер Энистон

49 настай Женнифер Энистон "Найзууд" кинонд дүр бүтээснээр нь бид сайн мэднэ.

4.Рийс Витерспүүн

Түүнийг “Шаргал үст” киноны Элли Вудсийн дүрээр сайн таних юм. Огтхон ч өөрчлөгдөөгүй байна шүү.

5.Кейт Уинслет

“Титаник” киноны Рөүзийн дүрээр бид сайн мэдэх билээ. Өдгөө 43 настай тэрээр “Титаник” кинонд дүр бүтээж байснаас огтхон ч хөгшрөөгүй харин залуужсан гэж хэлж болохоор байна.

6.Тайра Банкс

45 настай алдартай загвар өмсөгч тэрээр 10 жилийн өмнө ч энэ л янзаараа харагдаж байсан санагдана.

7.Гвинет Пэлтроу

47 настай ч огт хөгшрөөгүй нь түүний арьс арчигааний нууцтай холбоотой гэнэ. Зөгийн балтай ус их уух нь арьсыг чанга байлгахад тусалдаг бөгөөд арьсандаа коллагены агууламжтай тос хэрэглэдэг.

8.Уилл Смит

49 настай жүжигчин, реппэр тэрээр яг л нэг янзаараа огтхон ч хөгшрөхгүй уран бүтээлээ туурвисаар байна.

9.Роб Лоуэль

54 настай Роб Лоуэль үснийхээ өнгийг өөрчилсөн ч өөр зүйл өөрчлөгдөөгүй байна.

10. Одгэрэл

52 настай “Мөнхийн залуу” хатагтай загвар өмсөгч, топ модель Э.Одгэрэлийг мэдэхгүй хүн цөөхөн биз ээ. Огтхон ч хөгширдөггүй нь үнэхээр гайхалтай юм.

Эх сурвалж: “instyle”, “Insider”

#Hollywood