Хамгийн өвөрмөц аргаар зурдаг 5 зураачийн youtube суваг


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-09-06

Зураг зурах авьяас тэгш биш ч хүн бүрт тодорхой хэмжээнд заяагдсан байдаг билээ. Тэгвэл Youtube дээрх хамгийн өвөрмөц, бусдаасаа онцгой 5 уран бүтээлчийн сувгийг танилцуулъя.

1. Bob Ross

Энэ бол 1990-ээд онд гарч байсан “Боб Роузтэй зурцгаая” телевизийн нэвтрүүлгийн бичлэгүүд байдаг суваг юм. Боб Роуз зураг хэрхэн зурах талаар заадаг боловч ихэнх хүмүүс түүний зурж байх, ярихыг нь сонсох гэж видеонуудыг нь үздэг гэсэн яриа ч байдаг. Түүний гайхалтай зургийн авьяас, зураг хоёр нь тайвшруулдаг учраас хүмүүс түүнд дуртай байдаг.

Youtube суваг: https://www.youtube.com/user/BobRossInc

2. Crisco Art

Энгийн бийр, будаг хоёроор гайхамшгийг таны нүдэн дээр бүтээх болно. Энгийн зураг боловч таныг 3 хэмжээст оруулсан мэт мэдрэмж төрүүлэх төдийгүй зураг нь гэрэлтэж буй мэдрэмжийг ч та авна. Дан ганц хавтан дээр зурахаас гадна, гитар, шилэн дээр зурж таныг гайхшруулна.

Youtube суваг: https://www.youtube.com/user/cristoforoscorpiniti

3. Skech Art

Шүршдэг будгаар хавтан дээр зурдаг бөгөөд нүдэндээ ч итгэж чадахааргүй зүйлсийг зурж үзүүлнэ. Сүүн зам, ганц эвэрт, тэнгэрт гялалзах түм буман оддыг шүршдэг будгаар харандаа баллуур ашиглахгүйгээр хавтан дээр буулгана… гайхалтай биш гэж үү?

Youtube суваг: https://www.youtube.com/user/achanskiStefan

4. Ross Draws

Ямар нэгэн хүний үйл хөдлөлтэй зураг дараад түүнийгээ засварлаж бидний мэдэх аниме болон хүүхэлдэйн киноны баатар болгодог зураач гээд бод доо. Жишээлбэл зүгээр л өөрийнхөө зургийг дараад Аватар хүүхэлдэйн киноны гол дүр Катара болгох гэх мэт үнэхээр сонирхолтой.

Youtube суваг: https://www.youtube.com/channel/UCLEVrhumRsK67JkP3G4w5cQ

5. Lachri Fine Art

Аливаа зүйлсийг будаг бийр ашиглаад л зураг болгож чаддаг эмэгтэй зураачийн суваг. Загас, арслан, навч, цэцэг гээд л янз бүрийн зүйлсийг бодит мэт харагдуулдаг зураачийн хэрхэн зургаа зурдаг үйл явцыг түүний бичлэгүүдээс нь харж болно.

Youtube суваг: https://www.youtube.com/user/Lachri

#Art #Уран_Зураг