ЭЕШ-ын дүн оноо ӨНӨӨДӨР гарна


Сондор | YOLO.MN
2016-07-01

ЭЕШ-ийн дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг манай сайтын #ЭЕШ цэсээс аваарай.

2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо ЭЕШ-ын журамд заасны дагуу өнөөдөр буюу долдугаар сарын 1-нд гарна.

Шалгуулагчид БҮТ-ийн eec.mn сайтын шалгуулагчын булангаар орж, бүртгэлийн дугаар нууц үгээрээ нэвтэрч өөрийн дүн оноогоо харж болно.

Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод 12-р анги төгсөгчид аймаг, дүүргийн боловсролын газраар дамжуулан төгссөн сургуулиасаа маргааш буюу долдугаар сарын 2-нд батламжаа аваарай. Харин (Улаанбаатар хотын) өмнөх оны шалгуулагчид  мөн маргаашийн 11:00 цагаас БҮТ-ийн байранд очиж батламжаа авна уу. Харин Батламжаа авахдаа иргэний үнэмлэхтэйгээ очихыг анхаараарай wink

Өөрийн ЭЕШ-ын дүн оноогоо харах бол ЭНД дарж бүртгэлийн дугаараараа нэвтрээрэй!

 

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson