Монгол хүүхдүүд Холливүүдийн кинонд тоглох боломжтой болжээ


Энтертайнмэнт ертөнц өдөр бүр шинэ дүр төрх тэр тусмаа Ази царайг их хайдаг болсон билээ. Тухайлбал хүүхдүүдийн шимтэн үздэг Nickelodeon сувгийн “All that” цувралд монгол хүү гол дүр бүтээсэн шүү дээ. Тэгвэл тэрхүү том боломжууд монгол хүүхдүүдэд нээлттэй болжээ.

2015 онд байгуулагдсан “Цэцэгс” англи хэлний хөтөлбөртэй хөтлөгч, жүжигчний дугуйлан нь хүүхдүүдийг гадаадын кино уран бүтээлүүдийн дүрийн сонгон шалгаруулалтад бэлтгэдэг аж. Тус дугуйлан гадаадын кастинг буюу кино сонгон шалгаруулалтын компаниудтай хамтарч ажилладаг бөгөөд тэдэнд хэд хэдэн хүүхдийн киноны сонгон шалгаруулалтын дуудлага иржээ. Эдгээрээс нэгийг дурдвал дэлхий даяар 125 сая үзэгчтэй энтертайнмэнт компани Netflix Orginals -ийн “Stranger Things” буюу “Хачин Зүйлс” олон ангит киноны туслах дүрийн сонгон шалгаруулалтын дуудлага ирсэн байна.

Одоогийн байдлаар Дисней телевизийн ээлжит кино уран бүтээл болох "Timmy Failure" гэх Stephen Pastis зураачийн номоос сэдэвлэсэн 11 настай мөрдөгч хүүгийн тухай өгүүлэх адал явдалт киноны туслах болон массын дүрийн сонгон шалгаруулалт мөн зарлагдаад байгаа гэнэ.

Цэцэгс дугуйлангийн үүсгэн байгуулагч, багш А. Мишээл: Хэрвээ таны хүүхэд жүжигчин болох чин хүсэл эрмэлзэлтэй бол бидэнд хандаарай. Бид таны хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлж холливүүдийн од болох замыг нь нээж өгөх болно. Таны хүүхэд ямар ч байж болно, гагцхүү өөрийн мөрөөдөлдөө үнэнч тууштай байхад хангалттай. Хүүхэд ямар ч мэргэжилтэй болсон түүнд бусадтай нээлттэй харилцаж өөрийгөө илэрхийлэх чадвар хэрэгтэй. Тус дугуйлангийн сурагч хөтлөгч Одзаяагийн түргэн хэллэгийг уншсан бичлэг олон нийтийн сүлжээнд түгж байжээ.

#Hollywood