Сэтгэлийн түгшүүр бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ангиллаар, 10-19 насныхныг өсвөр насныхан гэж үздэг. Хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний төлөвшил нь насан туршид сэтгэлийн хөдөлгөөнөө гаргах, илэрхийлэх амьдралын олон үеүдэд түүнийгээ хэрэглэх эх суурь нь болдог. Сэтгэлийн хөдөлгөөний нэгэн төрөл нь сэтгэлийн түгшүүр юм.

Хэт баярлах, уурлах, айхын аль аль нь сэтгэлийн түгшүүр үүсгэдэг. Сэтгэлийн түгшүүр удаан үргэлжилбэл хүний эрүүл мэндэд хортой. Сэтгэл хүчтэй хөдөлсний улмаас үүсч байгаа догдлол зовнилыг түгшүүр гэнэ. Гомдол зэвүүцэл, үхэл зовлон, азгүйтэл зэрэг зөвхөн сөрөг үйл явдлын нөлөөгөөр түгшүүр үүсдэггүй. Хурим найр, сургууль төгсөх ба сургуульд элсэх, нэг сургуулиас нөгөөд шилжих зэрэг хүний амьдралд гарч байгаа томоохон өөрчлөлтүүд, чухал үйл явдлууд нь сэтгэлийн түгшүүр үүсгэдэг гэж эрдэмтэд үздэг. Үүнд баяртай гунигтай үйл явдлуудын аль аль нь багтдаг.

Сэтгэлийн түгшүүрийн шинж тэмдгүүд:

Самгардах, ой муудах, түгших, уйланхай болох, цочромтгой болох, нойр хулжих, толгой өвдөх, зүрх савлах, нуруу өвдөх, чичрэх салганах гэх мэтээр илэрнэ.

#Түгшүүр #Сэтгэл_Хөдлөл