Сайн дүн авах зургаан нууц


Сайн дүн авахаас ч чухал зүйл бий л дээ. Зарим хүүхэд зөвхөн дүнгийн хойноос хөөцөлдөх нь бий. Сайн дүн гэдэг хөдөлмөрлөсний төлөөх шагнал юм. Одоо харин яаж сайн дүн авах тухай зургаан нууцыг задалъя.

Чадна гэдэгтээ итгэ

Бүх зүйл чиний толгой дотроос л эхэлнэ. Чи хийж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй.

Би ахлах сургуульд байхдаа хэзээ ч сайн дүн авч үзээгүй. Хэдийгээр спортод сайн байсан ч онц сурах боломжгүй гэж боддог байлаа. Энэ бодол өөрийгөө үнэлэх үнэлэмжийг минь бууруулдаг байж. Нэг өдөр интернетээр IQ тест нүдэнд минь тусаж, түүнийг бөглөтөл 140 оноо авав. Би өөртөө ч итгээгүй. Компьютер надад амжилт гаргах боломжтой мэргэжлийн жагсаалтыг харуулсанд миний сонгосон мэргэжил байсан юм. Тэр үед миний бодол өөрчлөгдөж дараагийн улирлаар сайн дүн авсан. Өөрийгөө тэнэг, эсвэл онц сурч чадаагүй гэж хэзээ ч бүү бод. Толгойдоо итгэл алдахаас л бүх зүйл эхэлдэг.

Хичээлээ таслах хэрэггүй

Амжилтын 80 хувь нь ирцээс шалтгаалдаг гэдэг үг байдаг. Маш олон хүүхэд хичээлээ тасалж тасалчхаад муу дүн авснаа гайхдаг. Уг нь хичээлээ таслахгүй ч бол хичээлээ цаг тухайд нь ойлгоно. Дүнгээ ахиулах боломж, жижиг тест, нэмэлт даалгавар, удахгүй ирэх шалгалтын сэдвүүдийг багш чинь зарлах үед байж байвал зүгээр.

Нэмэлт даалгавар ав

Ямар ч үед багш чинь дүнгээ ахиулах нэмэлт даалгавар өгвөл хийх хэрэгтэй. Нэмэлт онооны даалгавар нь ихэвчлэн маш хялбар байдаг бөгөөд дүнгээ ахиулах сайхан боломж. Хийх ёстой даалгавраа цагт нь хураалгаж, нэмэлт даалгавруудаа бүгдийг нь хийвэл А дүн авч чадна. 

Багш нарынхаа арга эвийг ол

Багш нар ч гэсэн бидний адил хүн шүү дээ. Багш нарынхаа мэндийг мэдэж найрсаг бай. Хүндэтгэл үзүүл. Хэрэв чи даалгавраа цагт нь хийж амжаагүй бол багшаасаа дараа үзүүлж болох эсэхийг асуугаарай. Тэд заримдаа зөвшөөрдөг юм. Бас үнэнч байгаарай. Дараа даалгавраа үзүүлэхээр багштайгаа ярьсан бол тохирсон цагтаа даалгавраа үзүүлбэл сайшаалтай. 

Эцсийн мөчид ч бүү бууж өг

Хөл-бөмбөгийн гоол оруулах талбайгаас 20 орчим метр зайтай талбайг улаан бүс гэж нэрлэдэг. Улаан бүсийг давж довтлох амаргүй. Бөмбөгийг талбай дээр дээш, доош, хаа хүссэнээрээ шидэж болох ч улаан бүсэд ороод эцсийн гоол хийх мөчид алдаж болохгүй. Яг л үүнтэй адилхан маш олон хүүхэд бүхэл улирлын турш байдаг чадлаараа хичээллэдэг. Улаан бүс буюу шалгалт өгч байхдаа алдаж болохгүй. Сайн дүн авч чаддаг, чаддаггүй сурагчдын гол ялгаа нь удаан бүст хүчтэй байж чадсан эсэхэд л оршино. Эцсийн мөчид бууж өгөлгүйгээр хүчтэй байгаарай.

Нөөц боломжоо шавх

Бага байхад аав минь биднийг зун болгон усны цанаар гулгуулахаар авч явдаг байлаа. Бидний нэг нь цасан дээр тэнцвэрээ олохыг оролдох үед аав тээр цаад завин дээрээс “”Хичээгээрэй охин минь, чи чаднаа, энергиэ хуримтлуул, өөрийгөө удирд, нөөц боломжоо шавх” гэж чангаар орилдог байж билээ. Хичээлдээ сайн дүн авахад чинь туслах яг л аав шиг зөвлөгч, найз нөхөдтэйгөө харилцаж чамд итгэж, сайн дүн авна хэмээн итгэдэг хүмүүстэйгээ ярилцаад үзээрэй.           

                                          

Эх сурвалж: “Оюутны хөтөч” МОХ

#Сурлага