Бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонууд болсон 9 НОМ


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-07-24

Ном, зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн кинонууд ихэвчлэн номноосоо муу болсон гэдэг үнэлгээ авсан байдаг. Тэгвэл кино ном хоёр хоёулаа маш сайн үнэлгээ авсан 9 киног та бүхэнд Elle.com сайтад онцолсноор танилцуулж байна.

1. The Shawshank Redemption (1994)

1994 онд гарч байсан тус кино нь Стэпен Кингийн "Rita Hayworth and the Shawshank Redemption" номоос сэдэвлэн бүтээж байжээ.

2. Harry Potter and the Prisoner of Azkaban (2004)

Нэрт зохиолч Ж.К.Ровлингийн Харри Поттер цувралын гурав дахь ботиос сэдэвлэн тус киног бүтээж байжээ.

3. Gone Girl (2014)

Гиллиан Флаяны 2012 онд олны хүртээл болгож байсан ижил нэрт номоос сэдэвлэн 2014 онд тус киног бүтээж байжээ.

4. The Color Purple (1985)

Алисе Волкерын бичсэн 1983 оны “The Color Purple” номыг 1985 онд дэлгэцийн бүтээл болгож байжээ.

5. Atonement (2007)

Иан МакЕваны 2001 онд толилуулж байсан ижил нэрт номоос сэдэвлэн “Atonement” уран сайхны киног бүтээсэн билээ.

6. The Wizard of Oz (1939)

1900 онд бичигдэж байсан Л.Франк Баумын “The Wonderful Wizard of Oz” номоос тус киног бүтээж байжээ.

7. Jurassic Park (1993)

Майкл Криктоны 1990 онд бичсэн уран зөгнөлт, адал явдалт ижил нэрт номоос сэдэвлэн бүтээжээ.

8. The Lord of the Rings: The Fellowship of the Ring (2001)

Уран зөгнөлт, адал явдалт зохиолын зохиолч Ж.Р.Р. Толкиены 1954 онд бичсэн ижил нэрт номоос сэдэвлэн бүтээсэн.

9. The Godfather (1972)

Марио Пузогын 1969 онд бичсэн гэмт хэрэг төрлийн “The Godfather” номоос сэдэвлэн бүтээжээ.

#Bookaholic #Book