Playlist: Егор Крид


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-09-06

Түүний бүтэн нэрийг Егор Николаевич  Батчкин гэдэг. 1994 оны зургаадугаар сарын 25-нд Оросын холбооны улсын Пенза хотод төржээ.

Тэрээр хөгжимчин болох хүсэл мөрөөдөлтэй, хип хопд  дуртай хүүхэд байжээ. Егор 2011 онд өөрийн бие даасан карьераа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш студийн хоёр цомог гаргажээ.Тэрээр ихэвчлэн үерхэл хайрын тухай дуунууд  дуулдаг.

2012 оны дөрөвдүгээр сард Black Star Inc.-тэй гэрээ байгуулжээ. 2014 онд тэрээр "Самая самая" дууг дуулсан бөгөөд 2017 оны 12-р сарын 17-ны байдлаар энэ дууг нь Youtube дээр 120 сая удаа үзсэн байна. 2015 оны дөрөвдүгээр сарын 2-нд "Холостяк" студийн анхны цомгоо гаргасан бөгөөд өнөөг хүртэл нийт 35 соло уран бүтээлтэй болжээ.

Түүний уран бүтээлээс хүмүүсийн хамгийн их мэддэг 5 уран бүтээлийг танилцуулж байна.

1.Егор Крид – Будильник

2.Егор Крид feat Тимати – Где ты Где я

3.Егор Крид – Миллион Алых Роз

4.Егор Крид – Время не Пришло

5.Егор Крид feat Molly – Если Ты Меня Не Любишь

#Songs #Music