Таны бие ямар одынхтой ижилхэн бэ?


Эмэгтэй хүний бие байгалиас заяасан давтагдашгүй галбиртай билээ. Тэгвэл таны бие дэлхийн хэмжээний ямар одынхтой ижилхэн бэ? Мөн өөрийнхөө биеийн галбирт тохируулан ямар даашинз сонгон өмсөхөө эндээс мэдээд аваарай.

Гадил хэлбэрийн галбир

Биеийн хэлбэрт тэгш өнцөгт. Мөр ба ташааны өргөн тэнцүү, жижиг хөх, бэлхүүс бараг байхгүй бөгөөд ташааны тойрог бэлхүүснээс том байна. Хэдий тэгш өнцөгт хэлбэртэй ч эрэгтэй хүний бие шиг харагдахгүй.

Даашинзын сонголт

  • Биеийн галбир шулуун байдаг учир бүсэлхий болон ташааг тодотгосон даашинз сонгох хэрэгтэй.
  •  Юбканы хувьд аль ч хэлбэрийн юбка сайхан зохино.
  • Өндөр бүсэлхийтэй, нугалаастай эсвэл бөмбөгөр загвартай даашинз.
  • Дэрвэгэр загвартай хуниастай даашинз, биеэ ороосон зөрдөг энгэртэй даашинз.
  • Бэлхүүсээрээ бүстэй даашинз өмсөх зэргээр бэлхүүс хэсгээ нарийн харагдуулаарай.
  • Хэт бариу задгай энгэртэй даашинзаас татгалзах хэрэгтэй.

Гадил хэлбэрийн галбиртай одод:  Меган Фокс, Ева Лонгория, Гвинет Пэлтроу, Мила Йовович, Кира Найтли, Камерон Диас.

 

Алим хэлбэрийн галбир

Мөр нь ташаанаасаа өргөн, нарийхан гар, хэлтэй байдаг хэдий ч бүсэлхий хэсгээрээ бага таргалалттай. Тиймээс бэлхүүс хэсгээ тодотгохгүй даашинз сонгох нь зөв.

Даашинзын сонголт

  • Шулуун даашинз. Гэдэстэй хэсгээ далдалснаар таныг өөгүй харагдуулна.
  • Мөр гарсан загвартай даашинз.
  • V-хэлбэрийн даашинз.
  • Хуниастай урт даашинз.
  • Бүстэй, бэлхүүс барьсан даашинзаас татгалзах хэрэгтэй.
  • Аль болох биеийн доод хэсгээ томруулж харагдуулахыг хичээх хэрэгтэй.

Алим хэлбэрийн галбиртай одод: Женнифер Хадсон, Опра Уинфри, Жессика Симпсон, Анжелина Жоли, Тайра Бенкс.

Лийр хэлбэрийн галбир

Ташааны тойрог цээжний тойргоос их, гуя ташаа хэсгээрээ өргөн, нарийн мөртэй.

Даашинзын сонголт

  • Гуя ташаа хэсгийг халхалж өгдөг А хэлбэртэй даашинз.
  • Цээжин хэсгээрээ их хээ чимэглэлтэй, тод цайвар даашинз сонговол хүмүүсийн анхаарлыг ташаа хэсэгт бус цээжин хэсэг дээр анхаарал хандуулах учир өмсөхөд тохиромжтой.
  • Хормой нь шулуун хэлбэртэй, нэгэн жигд өнгөтэй бараан даашинз.
  • Жижиг хар, шулуун даашинз өмсөн, чимэглэл болгох үүднээс том хэмжээтэй зүүлт зүүнэ.
  • Биеийн доод хэсгийг нүдэнд өртөхгүй болгох, цээжин хэсгийг өргөн харагдуулах, мөр гарсан, мөр гарсан энгэртэй, бүсэлхийг тодотгох даашинз сонгоорой.

Лийр хэлбэрийн галбиртай  одод: Женнифер Лопес, Шакира, Бейонсе, Кейт Уинслет, Жулия Робертс. 

Элсэн цаг хэлбэрийн галбир

Энэ хэлбэр нь хамгийн сайхан биед тооцогддог. Өргөн ташаа, нарийхан бэлхүүс, мөр ба ташааны өргөн ижил хэмжээтэй. Цээжний болон ташааны тойрог 2,5 см-ийн зөрүүтэй байж болох бөгөөд ихэнх тохиолдолд ижил байдаг. Харин бэлхүүсний тойрог ташаа болон цээжний тойргоос бага байдаг.

Даашинзын сонголт

  • Биеийн галбир, бүсэлхийг тодотгож өгөх бариу, бага зэрэг дэрвэгэр хормойтой, эсвэл урт даашинз тохиромжтой.
  • Мөргүй даашинз, V хэлбэрийн захтай буюу гурвалжин ухлаадастай даашинз.
  • Өвдөг хүртэл урттай, гүн ухлаадастай, бүстэй даашинз.
  • Энгэр хэсэг нь том хэлхэгэр бол доод хэсгээрээ бариу даашинзыг өмсөж болохгүй.
  • Дэндүү бариу болон шулуун хэлбэрийн даашинзаас татгалзаарай.

Элсэн цаг хэлбэрийн галбиртай одод: Софи Лорен, Мерилин Монро, Скарлетт Йонхансон, Хелли Берри, Моника Беллучи.

#Style