Ирээдүйн их хотын такси-Волокоптер


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-07-22

Бид өмнө нь зөвхөн адал явдалтай зөгнөлт кинон дээр л нисдэг машин, нисдэг такси харж байсан билээ. Тэгвэл боломжгүй мэт санагдаж байсан технологийг дараа жилээс ашиглахаар болжээ.

Германы нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг компани энэ бүгдийг боломжтой болгосон юм. Хот дотор зорчигчдыг 27 километр хүртэл газар тээвэрлэх боломжтой. Хоёр зорчигч суудаг дроны технологиор ажилладаг волокоптерыг бүтээсэн компани 10 жилийн баталгаат хугацаа өгч байгаа бөгөөд энэ хугацаанд нийтдээ 100 мянга гаруй зорчигч тээвэрлэнэ хэмээн тооцоолжээ. Волокоптер бол зөвхөн хүн тээвэрлэдэггүй, мөн ачаа тээвэрлэх чадвартай унаа юм. Ирэх жилээс Волокоптерыг Дубай, Сингапур, Герман зэрэг улсуудад ашиглахаар болжээ.

Эх сурвалж: www.cnn.com

#Technology