Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-09-07

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань байвал зохих дууны 5 аппликейшныг танилцуулж байна.

1.musiXmatch Music Lyrics Player

Хүссэн дуугаа татаж аваад интернетгүй үед сонсдог бөгөөд үнэгүй апп юм. Татаж авсан дуунд тань дагалдаад тус дууны үг ирнэ, мөн түүнийг хүссэн хэл рүүгээ орчуулж утгыг нь ойлгох боломжтой.

2.Video Star

Энэ апп нь дуртай дууг тань сонсох боломжийг олгохоос гадна тухайн дуун дээрээ хүссэн бичлэгээ хийх гайхалтай нэмэлт үйлдлээрээ онцлогтой. Хэрэглэхэд маш хялбар бөгөөд дуугаа сонгоод зураг авалт эхлэх товчлуурыг дархад л гүйцээ. Үнэгүй ашиглах боломжтой.

3.Spotify

Маш олон дуунуудын сантай бөгөөд дууны хамгийн алдартай апп-уудын нэг билээ. Төрөл бүрийн жанрын дуунуудаас гадна подкаст сонсох боломжтойгоороо онцлог. Энгийн нөхцөлөөр ашиглах бол үнэгүй харин Premium нөхцөлөөр ашиглах бол 9.99 ам.доллар төлдөг.

4.Lyrically

Үнэгүй мөн ашиглахад маш хялбар апп. Дуугаа татаж авч интернетгүй нөхцөлд сонсож, олон хэлээр орчуулсан дууныхаа үгийг хараад дагаж дуулах боломжтой.

5.SongPop

Хүссэн жанраа сонгоод тухайн сонгосон жанрынхаа дуугаар өөр хүнтэй өрсөлддөг бөгөөд үнэхээр хөгжилтэй тоглоом юм. Тус тоглоомыг тоглосноор та дууны сангаа дээшлүүлэхээс гадна анхаарал тань төвлөрдөг болно. Мөн л үнэгүй суулган ашиглах боломжтой.

#Songs #English