Хамгийн алдартай зургууд ба нууцууд


1. Винсент Ван Гог “Одод түгсэн шөнө”

1889 онд зураач Ван Гог алдарт “Одот шөнө” зургаа зуржээ. Тэр энэ бүтээлдээ хязгааргүй ертөнцийн хуйлрах хөдөлгөөн болон анивчих оддын гэрлийг гайхалтай дүрсэлсэн байдаг.  Зурагт үүр дөнгөж цайгаад, нар мандахын өмнөхөн үзэгдэх тэнгэр дүрслэгдсэн байдаг.

2. Да Винчи “Моно Лиза”

XVI зууны хөрөг зураг юм. Энэ зураг нь одоо Парисын Лувpын музейд хадгалагддаг, "Гунигтайхан харж, учиртай инээмсэглэх" энэ бүсгүйн хөрөг зураг хүн төрөлхтний уран зургийн түүхэнд хүндтэй байр суурь эзэлсэн хэвээр. Шинэ содон нээлт биш, харин сэргэн мандалтын үеийн бүх ололт энэ зурагт нэгтгэгдсэн өндөр түвшинд бүтээгдсэн билээ.

3.Пабло Пикассо “Герника”

Пабло Пикассо бол Испанийн зураач, уран барималч хүн юм. Түүнийг 20-р зууны агуу зураачдын нэг гэж үздэг. Пикассо бүр бага байхдаа зурдаг байсан ба тэр анх хэлд орохдоо lapiz гэж хэлсэн гэдэг. Энэ үг нь Испани хэлнээс орчуулбал "харандаа" гэсэн үг юм.

4. Йоханнес Вермер “Сувдан ээмэгтэй бүсгүй”

Нидерландын Гаг хотын музейд хадгалагддаг Умардын Моно Лиза гэж нэрлэгддэг Герман Голландын эрлийз зураачийн шилдэг бүтээл. Уг гайхамшигтай зургийг зурсан зураач Йоханнес Вермер амьд ахуй үедээ тийм ч алдартай нэгэн байгаагүй гэдэг. Голланд зураачийн энэхүү бүтээл түүнийг насан эцэслэсний дараа олонд таашаагдаж, эзнээ алдарт гаргасан нь харамсалтай. Сувдан ээмэгтэй бүсгүйг мөн л хөмсөггүй зурснаараа эмэгтэй хүний тайлагдашгүй нууцлаг ертөнцийг тодотгосон байдаг. 

5. Сальвадор Дали “Цаг хугацааны оршихуй”

Испанийн зураач Сальвадор Дали уг бүтээлээ 1931 онд зуржээ. Альберт Эйнштейний “Харьцангуй чанарын онол”-оос сэдэвлэсэн уг зураг хүмүүстамьдралаа эргэцүүлэх боломж олгодог.

#Art #Уран_Зураг