Өндөр болоход туслах жимснүүд


Өндөр хүмүүст нууцхан атаархаж явдаг юм биш биз? Намхан гээд өөртөө итгэлгүй, юу ч хийлгүйгээр зүгээр л суугаад байгаа хэрэг үү?

Өндөр болно гэдэг хичээл зүтгэлээс ч хамаарч болох юм. Хүний биед өндөр болгодог даавар ялгардаг бөгөөд энэ нь яс болон мөгөөрсний өсөлт хөгжилтөд чухал нөлөө үзүүлдэг байна. Тэгвэл бид танд энэ дааврыг идэвхжүүлж, өндөр болоход тань туслах 5 жимсийг хүргэхээр бэлтгэлээ. Мөн цайр, манган, С аминдэм, уураг, кали, кальци болон фосфороор баялаг жимс, жимсгэнэ хэрэглэвэл өндөр болоход тусалдаг гэнэ.

Нимбэг

Нимбэгийн шүүсэнд 5%-ийн нимбэгийн хүчил, устөрөгчийн хүчил 2-3% агуулагдана. Нимбэг нь С болон Р аминдэмээр баялаг юм. 1ш нимбэгт 20мг агуулагдана. С болон Р аминдэмийг бие организмд нэгэн зэрэг оруулснаар цусны эмзэг судас бэхэждэг бөгөөд өндөр болоход хэрэгтэй аминдэмийг нөхдөг байна.

Ханборгоцой

Энэхүү жимс нь эрүүл мэндэд сайн аминдэм, бодисоор баялаг юм. С аминдэм гэхэд л 100г хан боргоцойд 15-76 мг бий. Мөн минерал ба бичил элементүүдээр баялаг. Ялангуяа кали маш их, 320 мг хүртэл агуулагддаг. Мөн уураг задалдаг бромелин байхаас гадна цусны даралт бууруулж, судасны хананаас өөхөн хуримтлалыг арилгаж, цусны эргэлт сайжруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

Жүрж

С, А, В аминдэмээр баялаг. Жүржинд өндөр болоход шаардлагатай аминдэмүүд баялаг. Мөн жүржийн хальс ходоодны шингэнийг нэмэгдүүлж, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг, цусан дахь холестирины хэмжээг багасгадаг.

Долоогоно

Долоогоно бол аминдэм С болон хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн амино хүчил, төмөр, кальци, агуулдаг. Хамгийн их аминдэмтэй жимс тул жимсний хаан гэдэг.

Киви

Киви нь аминдэмээр хамгийн баялаг жимс. Хүний биеийн шим тэжээлийг нөхөөд зогсохгүй хорт хавдар үүсгэгч бодисуудыг устгана. Кивид уураг, өөх тос, сахароз, кальци, фосфор, төмөр, магни, натри, кали зэрэг өсөхөд шаардлагатай чухал элементүүд болон луувангийн эд агуулагддаг.

#Nutrition