Хүн аалз тоглоомд шинэхэн гайхалтай өмсгөлүүд нэмэгджээ


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-07-05

Playstition4 тоглоом дээр Хүн аалз маш олон өмсгөлтэй. Бүгд тус тусын онцлогтой байдаг. Өөр ертөнцийн хар савхин өмсгөл, элит загвартай, тулааны идэвхэжсэн горимтой, хар фосфортдог өмсгөл, дуу намсгагчтай гэх мэт маш олон төрлийн өмсгөлүүд дээр шинэхэн 2 өмсгөл нэмэгдэн орсон талаар Marvel цахим хуудаснаа нийтэлжээ.

Тус өмсгөлүүд нь зургадугаар сарын 5-нд нээлтээ хийж буй Phase 3-ийн сүүлийн уран бүтээл “Spider-man : Far From Home” дээр гардаг Шейлдийн тусгай ажиллагааны “үл үзэгдэгч” өмсгөл, мөн сайжруулсан үндсэн өмсгөлүүд юм.

Тус өмсгөлүүдийн чадварын талаар мэдээлэл хийгээгүй бөгөөд магадгүй кино нээлтээ хийсний дараа мэдэгдэнэ гэж таамаглаж байна. Шинээр нэмэгдэж буй 2 өмсгөлийн албан ёсны постерыг хүргэж байна.

2020 онд шинэчлэл хийх Хүн аалз тоглоом дээрх өмсгөлүүдийг танилцуулж байна.

#Spider_Man