“Бид энэрэнгүй сэтгэлт эвсэг монголын ирээдүй” зургийн уралдаан маргааш болно


YOLO.mn | YOLO.MN
2019-07-05

Гандантэгчэнлин хийд болон Бурханы шашны ТББ-уудаас хамтран эх орныхоо ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудын дунд бусдыг асарч энэрэхийг уриалсан гар зургийн уралдааныг 2019 оны энэ сарын 6-нд тохиох Бурхан багшийн “Номын хүрд эргүүлсэн” дүйчэн өдөр, Дэлхийн энх тайвны төлөөх Нобелийн шагналт Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын мэндэлсэн өдөрт зориулан зарлажээ.

Зорилго:

  •  Бурханы шашны  учир шалтгааны  ухаанд суурилсан утгатай  “Надтай адил нартай дэлхий” хүүхдийн дууны уран бүтээлийн агуулгаар сэдэвлэн хүнлэг энэрэнгүй, эвсэг ёс зүйг соёл урлагаар дамжуулан хүүхэд багачууддаа сурталчлахад оршино.
  • Эх орныхоо ирээдүйн иргэдээ ёс зүйтэй, энэрэнгүй сэтгэлтэй иргэн болон төлөвшихөд нь тэдний оролцоог нэмэгдүүлэн, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжин, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харахад оршино.
  • Мөн уралдаанд оролцсон нийт хүүхдүүдийн бүтээлийг нэгтгэн цомог болгон хэвлэж Далай багшид Монголын хүүхдүүдийн оюуны бүтээлээр төрсөн өдрийн бэлэг болгон илгээх болно.

Уралдааны хугацаа:

Уралдаан 2019 оны долдугаар сарын 6-ний өдрийн 12:00-16:00 цагийн хооронд МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Жанрайсигийн талбайд болно.

Хамрах хүрээ:

  • Насны ангилал:
    • 8-13 нас
    • 14-18 нас

Сэдэв:

  •  “Бид Энэрэнгүй сэтгэлт, Эвсэг Монголын ирээдүй”сэдэвтэй.
  • Хүүхдүүд та бүхэн яагаад бид энэрэнгүй, эвтэй байхыг эрхэмлэх ямар учир шалтгаантай болохыг  “Надтай адил нартай дэлхий” хүүхдийн дуунаас сонсож мэдээрэй. Энэхүү дууны утга  агуулгын талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, их хамба гавж Д.Чоймжамц гуай тайлбарласан байдаг. Тиймээс тус тайлбарыг аав ээжтэйгээ, ах эгчтэйгээ сонсоод уран бүтээлийн санаагаа баяжуулаарай.
  • “Надтай адил нартай дэлхий”хүүхдийн дууны уoutube.comсайт дахь линк:https://www.youtube.com/watch?v=rEyd1--7y_Y – гавж Д.Чойжамц гуайн тайлбартай.

Тавигдах шаардлага:

  • Зураг зурах хэрэгсэлтэйгээ ирнэ./цаас, бийр, будаг, харандаа бусад .../
    • Гар зургийн бүх төрлөөр уран бүтээлээ хийж болно.
    •  А3 формат /42х29.7см/ дээр зурна.

Зураг зурсан хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар төрсний гэрчилгээний хуулбар, зургийн тайлбарын хамт хавсаргана.

Уралдааныг дүгнэх:

Уралдааныг тухайн өдрийн /2019.07.06/ 16:00-18:00 цагт дүгнэж,

шалгаруулна.

Бүтээлийг насны ангилал бүрд  I, II, III, Тусгай байр эзлүүлнэ.

Шагнал урамшуулал:

Насны ангилал бүрд Нэгдүгээр байр-1, Хоёрдугаар байр-1, Гуравдугаар байр-1, Тусгай байр-2 тус тус урамшуулан шагнана.

  • 8-13 насны ангилалд:
  • Нэгдүгээр байр: 50 000 төгрөг, бэлэг дурсгалын зүйл
  • Хоёрдугаар байр: 30 000 төгрөг, бэлэг дурсгалын зүйл
  • Гуравдугаар байр: 20.000 төгрөг, бэлэг дурсгалын зүйл
  • Тусгай байр: 10.000 төгрөг, бэлэг дурсгалын зүйл
  • 14-18 насны ангилалд:
    • Нэгдүгээр байр: 100 000 төгрөг, бэлэг дурсгалын зүйл
    • Хоёрдугаар байр: 70.000 төгрөг, бэлэг дурсгалын зүйл
    • Гуравдугаар байр: 50.000 төгрөг, бэлэг дурсгалын зүйл
    • Тусгай байр: 30.000 төгрөг, бэлэг дурсгалын зүйл

Утас:98982219, 98113045

#Уралдаан