Little Mermaid Ariel-ын дүрд дуучин Halle Bailey сонгогджээ


Walt Disney кино компани хүүхэлдэйн кинонуудаа бүрэн хэмжээний кино болгох төсөл хэрэгжүүлэн “Cinderella”, “Beauty and the Beast”, “Aladdin” зэрэг кинонуудыг үзэгчдийн хүртээл болгоод байгаа юм.  Дараагийн бүрэн хэмжээний киногоор хүүхэд бүхний үзэх дуртай хүүхэлдэйн киноны нэг "The Little Mermaid" сонгогдож үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа билээ. "The Little Mermaid" хүүхэлдэйн кино нь 1989 онд дэлгэцнээ гарч байсан бол тун удахгүй дахин уран сайхны кино хувилбараар гарах гэж байна.

Энэхүү киноны гол дүр болох Ariel-ын дүрийг хэн бүтээх бол гэсэн хүлээлт үзэгчдийн дунд үүсч, жүжигчин Zendaya-г тоглоно гэсэн таамаг давамгайлаад  байсан юм. Харин Уолт Дисней кино компаниас дуучин Halle Bailey-ыг Ariel-ын дүрд cонгосон байна.

Halle Bailey-ыг энэ гайхалтай дүрийг бүтээхэд зайлшгүй шаардлагатай бүхий л зан чанаруудтай гэж үзсэн бөгөөд гайхамшигтай дуу хоолойг эзэмшдэг билээ.

#The_Little_Mermaid