T.O.P нөгөөдөр бүх фэнтэйгээ мэндчилнэ


Юука | YOLO.MN
2019-07-04

BIGBANG хамтлагийн гишүүн T.O.P 2017 онд цэрэгт явсан бөгөөд мансууруулах бодистой нэр холбогдож цэргийн албанаас чөлөөлөгдсөн юм. Ийнхүү хэсэг хугацааны дараа Yongsan гар урлалын музейд ажиллан, цэргийн албаа дүйцүүлэн хааж эхэлсэн аж.

Өмнөд Солонгосын одууд цэрэгт явахдаа фэнүүдээ эрүүл саруул байгаарай хэмээн тэднийгээ хүндэтгэж “бяцхан” уулзалт хийдэг уламжлалтай.

Харин T.O.P цэрэгт явахдаа ямар нэгэн онцгой үйл ажиллагаа зохион байгуулаагүй бөгөөд Yongsan-д ажиллаж байх хугацаандаа ч фэнүүдээсээ өөрийг нь харахаар ирэх, зураг дарж, бичлэг хийхгүй байхыг хүссэн юм.

Олон фэнүүд нь энэ явдалд сэтгэл дундуур байсан хэдий ч тэрээр долдугаар сарын 6-ны орой өөрийг нь хүлээж буй фэнүүдтэйгээ албан ёсоор мэндчилэхээр болжээ.

Учир нь түүний цэргийн дүйцүүлэн хааж дуусгах хугацаа нь долдугаар сарын 8-ны даваа гараг боловч, Yongsan-д ажиллах сүүлийн өдөр нь энэ сарын 6 аж.

#Korean_Stars