Энэ сард Монголд нээлтээ хийх, онцлох кинонууд


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-07-04

Spider-Man: Far From Home

Энэ сарын томоохон хүлээлтийн нэг бол яах аргагүй Spider-Man: Far From Home билээ. Infinity Saga-гийн сүүлийн бүтээл хэмээн кино бүтээгчид зарласан билээ. Тэгэхээр хэдэн минут үргэлжлэх, цаг хугацааны хувьд Avengers: End Game-ийн дараа үйл явдал нь өрнөх нь ойлгомжтой болсон. Гол дүрүүдэд Том Холланд, Самуел Л Жаксон, Зендаяа, Жек Желлинхаал, Жакоб Баталон нар тогложээ.

2019 оны долдугаар сарын 5-наас кино театруудаар гарч эхэлнэ.

Киноны танилцуулга

Lion King

“Lion King” 1994 оны хамгийн их ашиг олсон кино юм. Дамбо, Аладин нарыг уран сайхны кино болгосны дараа Диснейн захирлууд “Симба”-г дараагийн байгаа болгосон юм. "Энэхүү уран сайхны кино нь анхны хүүхэлдэйн киноноос хамаагүй урт бөгөөд илүү өргөн цар хүрээтэй, яруу найраг, сэтгэл хөдлөлийн аль алиныг нь Араатны хаан Арслан танд мэдрүүлэх болно” хэмээн кино бүтээгчид хэлжээ .

2019 оны долдугаар сарын 19-нөөс кино театруудаар гарч эхэлнэ.

Киноны танилцуулга

#Movie