Анхны болзооны АЛТАН ДҮРЭМ


Хэрвээ чи анх удаа болзоонд явах гэж байгаа бол таалагддаг хөвгүүндээ сэтгэгдэл үлдээмээр байвал анхаарлаа хандуулаарай.

Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн “Анхны болзоогоор өндөр сэтгэгдэл үлдээх 12 зүйл”-ийг хүргэе.

Болзооноосоо өмнө болзох төлөвлөгөөгөө ярилцах

Хэрвээ та хоёр болзохоор төлөвлөсөн бол хоёулаа хэрхэн болзох талаар хамтдаа төлөвлөгөө гаргахад зүгээр. Хамтдаа гаргасан төлөвлөгөө нь илүү амжилт авчрах нь бий. 

Очих газартаа урьдчилан захиалга өгөх

Анхны болзооны үеэр хаачихаа мэдэхгүй гайхаад цаг алдах явдал олон гардаг. Байнгын үйлчлүүлдэг ресторан чинь биш бол заавал урьдчилан захиалга өгөх ёстойг санаарай.

Нурууны сунгалт хийхгүй байх

Харилцан бие биенийхээ сонирхдог зүйлс болоод зан чанарыг сайн мэдэхгүй үед та аль болох өөрийнхөөрөө байх нь чухал. Сандраад барьц алдаад хий санаа алдаж доошоо хараад нуруугаа сунгаад байж болохгүй.

Хоёулаа хамтдаа хийж болох зүйлийг сонгох

Дугуй унах, ширээний теннис тоглох, уул руу алхаж ч болно. Ерөөсөө л хамт хийж болох зүйлсийг сонгох нь зүгээр. Ингэснээр та хоёрын хоорондох зай их ойртох болно.

Түүний сэтгэлд хоногших үнэрийн биедээ шингээх

Жоохон хэцүү ч их чухал зүйлсийн нэг. Үнэр нь мэдрэмжээр дамжиж санах ойд үлддэг юм. Хаа хамаагүй баахан цацчихаад ханхлуулаад байвал асуудал үүснэ. Мэдэгдэх төдий түрхсэн байхад тэр сайхан зүйл нь чамайг мартагдуулахгүй байх гол зүйлсийн нэг юм шүү.

Халамж

Ямар ч эрэгтэй хүн эмэгтэй хүний халамжид татагддаг. Хайр халамжаас эхэлдэг шүү дээ.

Түүнийг баярлуулангаа хоёр биедээ ойртох

Чи болзооны үеэр сандардаг л байх. Тэр ч бас тэгж л байгаа. Энэ байдлыг арилгах санаачилгыг чи гартаа атгах ёстой. Гэнэтийн гэж болохоор яриа хийх, өөрийнхөө алдааны талаар ярих зэрэг нь энэ байдлыг арилгах арга болдог.

Түүний хувийн орон зайд гэнэт орохгүй байх

Бас нэгэн чухал зүйл бол та хоёрын хоорондох зай. Хүн бүр өөрийн орон зайтай. Түүнд хайртай хүнтэйгээ харьцаж байх тухайн хувийн орон зай нь ойролцоогоор 45 см-ээс дотогш байдаг гэж тооцогддог. 

Юу юунаас илүү инээмсэглэл чухал

Инээмсэглэж байгаа нь энэ гээд маасайгаад, арзайгаад байж болохгүй. Түүн рүү зөөлхөн харж, түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаагаа илэрхийлэх нь маш чухал. Инээмсэглэл тэгэхээр маш чухал. 

Утсаараа оролдож болохгүй

Болзооны үеэр утсаа оролдох нь тийм ч таатай үйлдэл биш бөгөөд нөгөө хүнээ үл тоомсорлож буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тэгэхээр утаснаас татгалзаарай. 

Тодорхой хугацааны дараах болзоог тогтоох

Зун болохоор салхинд гаръя, амралтын өдрөөр хамт кино үзье гэх зэргээр яриан дундаа тогтоож, түүнийг урих хэрэгтэй.

Болзоо дуусгаад талархал илэрхийлэх

Болзоогоо дуусгаад гэртээ харьсныхаа дараа та талархаж буйгаа мессеж явуулах хэрэгтэй. “Өнөөдөр хөгжилтэй байлаа” гэх зэргээр богинохон ч байсан болно. Болзооны сүүлийн сэтгэгдэл их чухал, өндөр оноо авчрах нь бий.

#Болзоо