“EXO” хамтлагийн дахин нэг гишүүн цэрэгт явлаа


“МАМА” нэртэй дуугаараа 2012 онд нийт 12 гишүүнтэйгээр урлагийн гараагаа эхлүүлсэн EXO хамтлаг өдийг хүртэл Солонгосын төдийгүй дэлхийн дуу хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрх нэмсээр ирсэн билээ.

Саяхан болсон АНУ-н ерөнхийлөгч Доналд Трампын Солонгосын ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үеэр “EXO” хамтлаг уригдсан нь ч үүнийг батална.

Хамгийн ахмад гишүүн болох Ким Минсог (Xiumin) нь энэ жилийн таван сард цэрэгт явсан бол үүний дараа хамтлагийн вокал, жүжигчин Ду Кёнсү нь энэ сарын нэгэнд хуулийн дагуу үүргээ гүйцэтгэхээр цэрэгт явлаа. Тэрээр 2021 он хүртэл үүнийг хойшлуулах боломжтой байсан хэдий ч удаан бодсоны эцэст өөрөө энэ жил явахаар шийдсэн хэмээн мэдэгджээ.

Тэрээр хүчтэй хоолой, чадварлаг техниктэйгээс гадна аль хэдийн хэд хэдэн кинонд дүрээ бүтээгээд амжсан амжилттай жүжигчин билээ. 2014 онд “Зүгээр дээ, энэ бол хайр” нэртэй драмад туслах дүр бүтээснээс гадна “Миний ядаргаатай ах”, “Мартагдашгүй”, “Бурхадтай хамт” зэрэг кинонуудад гол дүр бүтээжээ.

Хамтлагийн гишүүд нь түүнийг явахаас өмнө халуун ам бүлээрээ цуглан, зураг татуулсан бөгөөд үүнд нь хятад гишүүн болох Лэе ч оролцсон нь шүтэн бишрэгчдэд нь том бэлэг болсон аж.

Дуучин маань 2021 оны нэг сард эргэн ирэх юм байна. Эрүүл энх, аз жаргалтайгаар эргэн ирэхийг нь хүлээх л үлджээ.

#Korean_Stars #Kpop