“Бусан хүрэх галт тэрэг”-ийн хоёрдугаар ангид тоглох жүжигчид тодорлоо


Юука | YOLO.MN
2019-07-02

Өмнөд Солонгосын “Бусан хүрэх галт тэрэг” (Train to Busan) кино  дэлхий даяар 93,1 сая долларын ашиг олсон алдартай бүтээлүүдийн нэг юм. 

Найруулагч Ён Сан У (Yeon Sang Ho) 2018 онд уг киноны хоёрдугаар ангийг  хийнэ хэмээн мэдэгдэж байсан ч өмнөх жүжигчдээ дахин тоглуулах эсэх нь зөвхөн таамаг төдий байсан билээ.

 Жүжигчин Гун Жи Чол (Gong Yoo) боломж олдвол хоёрдугаар ангид нь тоглох хүсэлтэй байгаагаа ч дурдаж байсан.  Харин тус киноны хоёрдугаар анги нь “Bando” нэрээр нээлтээ хийх бөгөөд гол дүрд өмнөх  жүжигчид багтсангүй.

Гол дүрийн эрэгтэй жүжигчнээр Кан Дун Уон (Kang Dong Wong) сонгогдсон бол эмэгтэй жүжигчнээр  Ий Жон Хён (Lee Jung Hyun) сонгогджээ.

Тэд үхлийн вирус тээсэн зомбинуудтай тулалдах ба  хоёрдугаар ангид  ч мөн бяцхан охины дүр байгаа гэнэ шүү. Залуу жүжигчин Ий Рэ (Lee rae) болон ахмад жүжигчин Квон Хэ Юу (Kwon Hae Hyo) нар Минжон (Ий Жон Хёний дүрийн нэр)-ий бүрдүүлсэн багт орж амьд үлдэхийн тулд зомбинуудтай тулалдах аж.

“Bando” киноны зураг авалт зургадугаар сард эхэлсэн ба 2020 онд нээлтээ хийх төлөвтэй байна.

 Эх сурвалж: Allkpop

#Korean_Stars