Little Mix хамтлаг Blackpink-тэй хамтран ажиллах хүсэлтэй байна


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-06-26

Их Британийн алдарт охидын “Little Mix” хамтлаг кпопын томоохон төлөөлөгч болох “BLACKPINK”-тэй хамтарсан уран бүтээл хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

“Little Mix” хамтлаг Heatworld хэмээх youtube сувгийн “Answer the internet” шоунд оролцох үеэрээ “BLACKPINK”-ийн тухай ярьжээ.

Тэд “Хэрвээ BLACKPINK-ийнхэнтэй уулзвал үнэхээр гайхамшигтай байх болно” гэсэн байна. Тэд BLACKPINK-ийн фэн гэдгээ илэрхийлж буй нь анхны тохиолдол биш ээ. Энэ оны нэгдүгээр сард “BLACKPINK-тэй хамтарч уран бүтээл хийвэл ёстой гайхалтай байх болно” хэмээн жиргээд амжсан билээ.

Little Mix хамтлаг 2011 онд “The X Factor” шоунаас төрсөн ба 2012 онд анхны цомгоо гаргаж байжээ. Мөн 2017 онд “Их Британийн хамгийн нөлөө бүхий хүмүүс” жагсаалтад багтаж байжээ.

Харин BLACKPINK хамтлаг 2016  онд  анхны уран бүтээлээ гаргасан ба 2018 онд гаргасан ‘Ddu Du Ddu Du’ хэмээх дуу нь youtube-д 800 сая гаруй хандалт авж, кпопын охидын хамтлагийн дунд шинэ рекорд тогтоогоод байгаа юм байна.

Кпопын болон барууны хөгжмийн тэргүүлэгч охидын хамтлагууд хамтдаа дуу гаргавал дэлхий дахины анхаарлыг татсан уран бүтээл болох нь гарцаагүй биз ээ.

#Korean_Stars #Kpop