Харри Поттерийн жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?


Т.Мөнхжин | YOLO.MN
2019-06-24

Харри Поттер зохиолын кино, ном нь дэлхийг байлдан дагуулж байсан цаг саяхан. Олон хүний хөдөлмөр шингэсэн уг уран бүтээлд маш олон жүжигчин тоглосон. Сүүлийн жилүүдэд тэд хэрхэн өөрчлөгдсөнийг та бүхэндээ сонирхуулъя.

Мэгги Смит

Олонд таашаагдсан хүндтэй жүжигчдийн нэг бол яах аргагүй Мэгги Смит юм. 2001 оноос эхлэн Минерва Макгонагалл хатагтайн дүрээр киног эхлүүлсэн бөгөөд нийт 7 цувралд нь тоглосон байдаг. Өдгөө 84 настай тэрээр кино урлагийн ертөнцөд гар бие оролцсоор байна.

Жейсон Айзекс

Урт шаргал үст Люциус Малфойг санаж байгаа биз дээ? Эсрэг талын дүр авч цаанаа л нэг донжтой төрх нь түүнийг ийнхүү алдрын оргилд авчирсан биз. Харри Поттер кинонд тоглосныхоо дараа NBC-н цуврал кино болох “Awake”, “Dig”-д тоглосон байдаг. Одоо тэрбээр “Scooby-Doo” хүүхэлдэйн кинонд  Дик Дастардли дүрд дуу оруулагчаар ажиллаж байна.

Дэниел Рэдклифф

11 настайгаасаа кинонд тоглон өөрийнхөө дүрийг мөнхөлж кинондоо өсөж том болсон хүмүүсийн нэг бол Дэниел Рэдклифф. Уг кинонд дүр бүтээснээрээ түүний карьер эрс өссөн хэмээсэн байдаг. Тэрээр саяхан бодит явдлаас сэдэвлэсэн триллер “Escape from Pretoria”-хэмээх кинонд Тим Женкинд тоглож байгаагаа мэдэгдсэн юм.

Робби Колтрейн

Өндөр нуруу урт буржгар үс, сахал гээд л хэдийнэ танил болсон энэ хүн бол Рубеус Хагрид буюу жүжигчин Робби Колтрейн. Тэрээр 2016 оноос хойш өдийг хүртэл өөрийн цуврал кино болох “Robbie Coltrane's Critical Evidence”-д тоглосоор байгаа юм.

Руперт Гринт

Улбар шар үст Роныг хэрхэн мартаж болох билээ. Түүний амжилттай карьерийн үндэс бол 11 настайдаа эхлүүлсэн Харри Поттер цуврал юм.  Рупертын “The ABC murders”-т тоглосон байцагчийн дүр түүнд үнэхээр сайхан зохисон хэмээн хүмүүс ам сайтай байдаг.

Эмма Томпсон

Эммаг “Харри Поттэр ба Азкабаны хоригдол” цувралд гардаг мэргийн багш болох Сибилл Трелонигоор нь үзэгчид илүүтэй мэдэх байх. Тэрээр Nanny McPhee, Big Bang, Men in Black 3, Saving Mr. Banks болон Beauty and the Beast гэх зэрэг олон алдартай кинонд дүрээ мөнхөлсөн байдаг.

Майкл Гамбон

Майкл Жон Гамбон нь театрын тайзнаас кино ертөнц рүү амжилттай хөл тавьсан нэгэн юм. Майкл саяхан “Judy” уран бүтээлээ дуусгасан байна.

Эх сурвалж: https://www.boredpanda.com

#Харри_Поттер