Заавал очиж үзэх газар #5: Шведийн Вант Улс


Шведийн вант улс газар нутгийн хэмжээгээрээ Баруун Европт гуравдугаарт ордог энэ улс өмнө талаараа далайн, дунд хэсэгтээ эх газрын чийглэг, хойд талаараа хойд туйлын уур амьсгалтай. Зундаа бол хэт халуун биш, өвөлдөө температур тэгээс яльгүй доошилдог ч нутгийн өмнө хэсгээр цастай өвөл болох нь ховор. Нийслэл нь Стокгольм, албан ёсны хэл нь Швед, Герман.   
Харин нутгийн умард хэсэг хойд туйлд ойрхон тул цас ихтэй, хүйтэн, өвөл нь урт байдаг гэнэ. 

Шведэд хийж болох 6 АЯЛАЛ

1.Викингүүдтэй танилцах хагас өдрийн аялал

Швед улс бол Викингүүдийн өлгий нутаг билээ. Нийслэл Стокгольм хотод байдаг Викингүүдийн соёлын өвүүдтэй танилцаж хагас өдрийг өнгөрүүлэхэд 129 доллар болно

2.Хоолны аялал

Улс үндэстнүүдийн хоолны соёл, шокаладны үйлдвэрээр танилцаж орон нутгийн хөтөчтэй цомхон бүрэлдэхүүнтэй 4 цагийн аялал юм. Энэхүү аялал нь 94 доллар байдаг.

3.Васа музей

Шведэд олон гайхалтай музей байдаг хэдий ч Васа нь хамгийн шилдэг нь юм. 17-р зуунд байлдаж явж байгаад сүйрсэн Шведийн байлдааны усан онгоцыг 1961 онд татаж гаргаж ирж, бүрэн хамгаалсан нь Васагийн хамгийн эхний үзвэр болж байжээ.

4.Калмар цайз

Калмар нь Шведийн хамгийн эртний цайз юм. Ойролцоогоор 1160 онд баригдсан тус цайз нь маш сайн бэхлэлтээрээ алдартай юм. Энэ цайзад зочилсноор тухайн үеийн соёл аж амьдралын тухай өргөн мэдлэгтэй болно.

5.Алес Стенар

Шведийн өмнөд хэсгийн Ястад хотод байдаг өвөрмөц байдалтай яах гэж босгосон тодорхойгүй хэдий ч судалж байгаа зууван хэлбэрээр байрласан 59 том хэмжээний чулуунууд юм. Алес Стенар нь Викингүүдийн өмнөх Нордикийн төмөр эриний дурсгалд тооцогддог.

6.Мөсөн зочид буудал

Шведийн Хойд нутагт орших Жуккакаррид Мөсөн зочид буудал байдаг. Жил бүр зочид буудлыг Торне голын мөсөн блокуудыг ашиглан сэргээн босгодог. Амьтны арьс, өндөр чанартай унтлагын уут нь таныг тав тухтай амрахад туслах бөгөөд хэрэв очихоор шийдсэн бол 12-р сар болон 4-р саруудыг сонгон аялах нь тохиромжтой.

#Travel #Аялал