League of Legends тоглоомын тухай


Товч танилцуулга

League of Legends (LoL) нь Riot Games-н хөгжүүлдэг онлайн тулааны талбар буюу MOBA төрлийн видео тоглоом юм. Энэхүү тоглоом нь Warcraft III: The Frozen Throne, Defense of the Ancients (DotA) тоглоомоос сэдэвлэн 2009 оны 10-р сарын 27-нд Microsoft Windows болон macOS үйлдлийн системүүдэд зориулагдан гарсан.

Тоглолтын үйл явц

League of Legends нь 3D, гуравдугаар биеэс удирдах MOBA (Multiplayer Online Battle Arena) төрлийн тоглоом юм. Уг тоглоомд тоглогчийг “Summoner” гэх ба Summoner нь “Champion” хэмээн нэрлэгдэх онцгой чадвартай баатрыг удирдаж тулаанд оролцуулна. Ихэнх төрөлд 2 баг бүхий нийт 10 тоглогч тоглоно. Тоглолтын гол зорилго нь дайсны “Nexus” буюу төвийг устгах байна. Тоглолт эхлэхэд бүх баатрууд сул дорой байх ба тоглолтын явцад тоглогчид баатраа хөгжүүлэхийн тулд XP цуглуулж баатрынхаа түвшинг ахиулна. Бүх баатар түвшин нэгээс эхлэх ба түвшингээ 18 хүртэл ахиулах боломжтой. Түвшин ахиснаар баатрын онцгой чадваруудыг нээх боломжтой болно. Мөн алт цуглуулж item хэмээх баатрын хүч чадлыг ихэсгэх эд зүйл худалдаж авна. Тоглогч тус бүрийн оноог KDA буюу Kill Death Assist хэмээх 3 зүйлээр хэмжинэ. Энэ нь устгасан баатрын тоо, устсан тоо, багын хүндээ тусалсан тоо байна.

Тоглох талбар

Тоглолтын талбараас хамааран тоглогчийн тоо тодорхойлогдоно. Нийт үндсэн 3 талбар байна.

Summoner’s Rift

Twisted Treeline

Howling Abyss

Тоглолтын төрөл

  • The Tutorial – Шинэ тоглогчдод зориулсан тоглоомыг хэрхэн тоглох тухай хичээл.
  • Co-op Vs. AI – Тоглогчид өөрөө удирдахаар програмчлагдсан баатрууд (компьютер)-ын эсрэг тоглоно.
  • Normal Matchmaking – Тоглогчдыг ур чадвараар нь 2 багт хуваарилан тоглуулна.
  • Ranked Matchmaking – Тоглогчдыг ELO (Тоглогчдын чадварын үнэлгээ)-р нь ангилан тоглуулна.
  • Custom Games – Тоглогч аль багт, ямар талбарт, хүнтэй эсвэл компьютертэй тоглох эсэхээ өөрөө сонгон тоглох боломжтой.

Баатруудын төрөл

Өнөөдрийн байдлаар (2019.06.18) албан ёсоор тоглогдож буй 114 баатар байна.

Marksman (AD Carry)

Mage

Assassin

Tank

Fighter

Support

Цахим спорт

League of Legends тоглоом нь тоглолтын улирал (1 жил) бүр тоглогчдыг бүсчлэн хувааж тэмцээн зохион байгуулдаг. Хамгийн өргөн хүрээтэй тэмцээн нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Уг тэмцээнд хамгийн шилдэг 24 баг уригдан оролцдог.

#LOL