Дуулиан дундах YG-гийн охидын шинэхэн уран бүтээлүүд


Дэлхийд алдартай олон одыг “өлгийдсөн” YG энтертайнментийн ерөнхийлөгч огцорч буйгаа мэдэгдээд удаагүй энэ үед бид тус энтертайнментийн уран бүтээлчдийн талаар эерэг мэдээлэл хүргэж байна.

 “SBS’ Kpop Star” нэвтрүүлгийн нэгдүгээр улирлаас өөрийн өвөрмөц бөгөөд хүчтэй хоолойгоороо олонд танигдсан дуучин “Lee Hi” “1,2,3,4” дуугаараа 2012 оны 10 сард хөгжмийн ертөнцөд хөл тавьж байсан билээ. Хөөрхөн нүд, төрөлхийн чадвартай хоолойгоороо олны хайрыг татсаар ирсэн дуучин маань харин 2016 онд “Seoulite” нэртэй бүрэн хэмжээний альбомаа цацсанаас хойш саяхныг хүртэл өөрийн бие даасан шинэ уран бүтээлээ огт хүргээгүй билээ. 2019 оны нэгдүгээр сард “Code Kunst”-тэй хамтран ‘XI’ нэртэй дижитал сингл цацсан бол гурван жилийн дараа “24°C” нэртэй цоо шинэ альбомаараа бэлэг барьж байна.

YG энтертайментийн хөвгүүдийн хамтлагийн нэг болох “IKON”-ы ахлагч, реппер “B.I” буюу Ким Ханбинтай хамтарсан “No one” дуунаас гадна дөрвөн гайхалтай дуу багтсан энэ альбом тавдугаар сарын 30-нд олны хүртээл болсон бөгөөд хөгжмийн жагсаалтуудад өндөр байр эзэлсэн хэвээр байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн Солонгосын хөгжмийн урлагийн хатан хаадын нэг хэмээн нэрлэгдэж ирсэн ч 2016 онд харамсалтайгаар тарсан “2NE1” хамтлагийн ахлагч И Чэрин буюу “CL”-ийн Японы “PKCZ” хамтлагтай хамтарсан уран бүтээл гуравхан өдрийн өмнө цацагджээ. “Хамгийн муу эмэгтэй” хэмээн өөрийн хурц тод харизм, хүчтэй төрхөөрөө алдаршсан уран бүтээлч маань 2016 онд “Lifted” дуугаа цацсанаас хойш одоогоор бие даасан уран бүтээл цацаагүй байгаа бөгөөд 2018 онд “Black Eyed Peas” хамтлагийн “Dopeness” дуунд хамтарсан билээ.

Энэ удаад тэрээр Exile Makidai, Verbal, Dj Daruma нараас бүрдсэн PKCZ хамтлагийн “Cut It Up” дуун дээр Нидерланд улсын DJ “Afrojack” нартай хамтарчээ.

“Эхний удаа сонсоод: Мм, дажгүй л юм.

Хоёр дахь удаа сонсоод: Хөөх, энэ үнэхээр догь юм.

Гурав дахь удаа сонсоод: *Гэрийнхээ бүх хөшгийг тасална*” хэмээн фэнүүд нь хошигноод амжсан энэ уран бүтээл урт удаан хугацаанд уран бүтээлээ хүргээгүй “CL”-ийн шүтэн бишрэгчдийн хувьд том бэлэг болжээ.

#Korean_Stars #Kpop