Монгол Улсын шигшээ багийн өмсгөл Дэлхийн сагсан бөмбөгийн түүхийн музейд тавигдлаа


Д.Нямханд | YOLO.MN
2019-06-17

Монгол Улсын шигшээ баг 2017 онд ФИБА 3х3 Ази тивийн аварга болсон амжилтаар тус багийн өмсгөл Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны музейд зургадугаар сарын 13-ны өдөр байршлаа.

1992 оны DREAM TEAM Хятадын Яао Минг Аргентиний Ману Жиноболи нарын өмсгөлтэй эн зэрэгцэж дэлхийн сагсан бөмбөгийн түүнийн музейд тавигдаж буй нь энэ юм.

Монгол Улсын шигшээ баг Дэлхийн аваргад орох бүрэн бүрэлдэхүүнээрээ ФИБА оффист зочлон, ФИБА музейд шигшээ багийн өмсгөлөө ёслол төгөлдөр байршуулжээ. Ийнхүү зөвхөн аварга багуудын өмсгөл музейд байршдаг, бидний  Монголчууд аваргуудын эгнээнд нэгдэж музейд мөнхөрлөө.

#Basketball #Сагсан_Бөмбөг