5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

"Тэр намайг блоклочихсон байх юм"


Сондор | YOLO.MN
2016-06-26

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Тэр намайг блоклочихсон байх юм

Түүнийгээ харах гэж их хичээдэг боловч би түүнтэй танилцаж чадалгүй өнгөрч зуслангийн амьдрал нэг л өдөр дуусав.

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би энэ жил зусланд явахдаа нэг хөвгүүнд дурлачихсан юм. Түүнийгээ харах гэж их хичээдэг боловч би түүнтэй танилцаж чадалгүй өнгөрч зуслангийн амьдрал нэг л өдөр дуусав. Би түүнийг маш их саналаа, эцэст нь би түүн рүү зориг гаргаж чатаар мессэж бичив. Тэр ч овоо хариу өгөв. Гэтэл нэг их удалгүй чатлахаа болив. Би түүнийг дахиж харъя гээд фэйсбүүк рүү нь ортол тэр намайг блоклочихсон байх юм. Би одоо яах ёстой вэ? Уучлалт гуйх уу эсвэл түүнийг мартах уу?

Зөвлөгөө: Тэр хүний шийдвэр учир чи өөрийгөө хүчлэх шаардлагагүй

Чи өөрийгөө хайрлаж чадвал бусдыг ч мөн хайрлаж чадна. Түүнээс гадна зөвхөн өөрийгөө бэлэн гэж бодсон үедээ л хэн нэгэнд сэтгэл зүрхээ нээгээрэй

Сайн байна уу? Бусдад дурлах, бусдыг хайрлах гэдэг их чухал зүйл. Чиний захианаас харахад та хоёрын дунд холбоо үүссэн боловч тэр хүн түүнийг таслахыг хүссэн бололтой. Энэ нь ямар ч шалтгаантай байж болно. Гэвч тэр хүний шийдвэр учир чи өөрийгөө хүчлэх шаардлагагүй. Дараагийн удаад чиний мэдэх ёстой зүйлс бол:
-    Өөрийгөө өндрөөр үнэлж, өөрийн давуу талуудаа олж мэдэх
-    Өөрийн сэтгэл санааг тайван байлгаж, үргэлж онцгой нэгэн гэдгээ санах
-    Аливаа зүйлд хариуцлагатай хандах

Чи өөрийгөө хайрлаж чадвал бусдыг ч мөн хайрлаж чадна. Түүнээс гадна зөвхөн өөрийгөө бэлэн гэж бодсон үедээ л хэн нэгэнд сэтгэл зүрхээ нээгээрэй. Чамд амжилт хүсье.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Итгэл #Trust