"YG Entertainment"-ийн уран бүтээлчдийн үйл ажиллагааг зогсоохыг хүсжээ


Д.Нямханд | YOLO.MN
2019-06-14

YG энтертайнментийн уран бүтээлч мансууруулах бодис хэрэглэсэнтэй холбоотой дуулианы улмаас нетизүүд тус энтертайнментийн уран бүтээлчдийг үйл ажиллагаагаа түр зогсоохыг шаарджээ.

YG энтертайнментийн захирал Ян Мин Сүк

Мансууруулах бодистой холбогдсон дуулиан нэг бус удаа дэгдээд авсны та бүхэн санаж буй биз. Хэдийгээр зүгээр л сэжиглэж байгаа гэж хэлэхийн тулд нэг байгууллагад холбогдож байгаа мансууруулах бодис гэхэд дэндүү олон, компанийн доторх ноцтой асуудал болж байгааг харуулж байна хэмээн эсэргүүцэгчид үзжээ.

Тэд энэ хүсэлтээ Өмнөд Солонгосын засгийн газарт хүртэл уламжилжээ. Уг хүсэлтдээ YG-гийн  уран бүтээлчдийг ямар нэгэн байдлаар өргөн нэвтрүүлгийн хүрээнд уран бүтээлээ гаргахаа түр зогсоох хэрэгтэй гэсэн байна. Түүгээр зогсохгүй тус энтертайнментийн уран бүтээлчид ойр ойрхон хэрэгт холбогдож байгаа учраас YG-г  шалгах ёстой гэжээ.

#Kpop #Korean_Stars