Дэлхийн анхны 360 Infinity Pool баригдана


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-06-11

Их Британийн усан сан үйлдвэрлэгч Compass Pools компани дэлхийн анхны 360 градусын усан санг бүтээн байгуулах төлөвлөгөөг зарлалаа. Уг усан сан нь 600 мянган литр ус агуулах бөгөөд 55 давхар зочид буудлын дээд давхарт байрлана.

Compass Pools төлөвлөгөөний дагуу усан сангийн хана, шалыг нэвт харагддаг, аюулгүй байдлыг бүрэн хангах нийлэг материалаар  цутган барихаар болжээ.

Үүнийг хийхэд гол асуудал нь орох гарах гарцын асуудлыг шийдэх явдал юм. Загварын энэ элементийн талаар ярихдаа Compass Pools-ийн техникийн захирал, дизайнер Алекс Кемлисли "Ердийн энгийн шат нь хангалттай байсан ч бид байшингийн гадна эсвэл цөөрөмд харагдахгүй байлгах ёстой тул цөөрмийн шалнаас дээш эргэлддэг спираль шатаар орох загвар гаргасан." гэжээ. Одоогийн байдлаар гүйцэтгэгчид тодроогүй байгаа ч барилгын ажил 2020 оноос  эхлэх юм.

#360InfinityPool