ВИДЕО: Ц.Энгүүний "Уучлалт гуйх гэж" шинэ дууны КЛИП гарлаа


YOLO.mn | YOLO.MN
2019-06-03

“Монгол Контент ХХК-ийн уран бүтээлч, "The Voice of Mongolia" шоуны нэгдүгээр улирлын ялагч Ц.Энгүүний шинэ уран бүтээл "Уучлалт гуйх гэж"  дууны клип цацагдлаа.

Түүний анхны цомгийн сингл болох "Уучлалт гуйх гэж" дууны үг, аяыг Д.Мөнхболд бичсэн бол найруулагчаар Р.Мөнхсайхан ажилласан юм.

Өнгөрсөн онд "The Voice of Mongolia" шоуны ялагч болсны дараа Ц.Энгүүн "Монгол Контент" ХХК-тай уран бүтээлийн гэрээ байгуулан хамтран ажилласан бөгөөд энэ хугацаанд түүний шинэ уран бүтээлүүдийг гаргахаар ажиллан, бэлтгэлээ хангаж байсан билээ. 

Түүнчлэн Ц.Энгүүн энэ өвөл Японы Саппоро хотноо болсон олон улсын цасны баярт оролцож, ая дуугаа өргөсөн юм.

#Enguun