“Эртний сургаалаас суралцъя” эсээ бичлэгийн уралдаан зарлагдлаа


Б.Мишээл | YOLO.MN
2019-05-23

Эртний монголчуудын уран зохиолын сэтгэлгээ, түүгээр дамжуулан монгол хүн бүрт уламжлагдан үлдэх ёстой хэл, соёл, түүх, зан үйлийн өв соёл, шашин шүтлэг, монгол аман бичгийн эртний уламжлалт соёл түүхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эртний сургаалаас суралцъя” улсын аварга шалгаруулах эсээ бичлэгийн уралдаан зарлагджээ.

Сэдэв: “Эртний сургаалын зохиолууд-2” номд багтсан зохиолуудаас сонгох

Хамрах хүрээ: 13-18 нас

Тавигдах шаардлага:

  • 350-450 үгэнд багтаана
  • Arial фонт, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1,15
  • Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх
  • Өөрийн овог нэр, холбогдох утас, сургууль, анги, эцэг эхийн утасны дугаараа бичсэн байна.

Шалгаруулалт: Гурван үе шаттай явагдана.

 Жич: Уралдааны II-III шат Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болох бөгөөд оролцогч 50 хүүхэд бүгд долоо хоног үнэгүй амарна. Уралдааныг МҮОНТ-ээр олон нийтэд хүргэнэ. 

Уралдааныг дүгнэхдээ: Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын багш Ш.Чоймаа тэргүүтэй мэргэжлийн шүүгчид шүүнэ.

Шагналын сан: 15.000.000₮
I байр 1.400.000 төгрөг (багаар)
II байр 1.000.000 төгрөг (багаар)
III байр 800.000 төгрөг (багаар)
IV байр 600.000 төгрөг (багаар)

Шилдэг оролцогч 300.000 төгрөг
II шатанд шалгарсан 50 хүүхдэд “Найрамдал” төвд амрах эрхийн бичиг

Уралдааны материал хүлээн авах хугацаа, хаяг: Уралдааны I шатны материалыг 2019 оны тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 07 хүртэл доорх хаягуудаар хүлээн авна.

Хаяг: “Болор судар” хэвлэлийн газар, “Азхур” ХХК-ийн байр, Тээвэрчдийн гудамж-27, Сүхбаатар дүүрэг. (Нарны зам дагуу) 
Шуудангийн хаяг: Улаанбаатар-28, Шуудангийн хайрцаг-41 
Цахим хаяг: info@azkhur.mn
Лавлах утас: 7000-4343, 8802-7333, 99080825, 89001225

#Competition