Хүүхдийн баяраар хоолны хордлогоос сэргийлээрэй


Б.Намуун | YOLO.MN
2019-05-28

Бөөн баяр аа бөөн баяр аа бөөн бөөн баяр аа хө...

Хүүхдийн баяр болох нь ээ, хүмүүс ээ. Хүүхэд багачуудын хамгийн дуртай баярын нэг хүүхдийн баяр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тун удахгүй болох гэж байна.

Хоол хүнсний эрүүл ахуй, хугацааг ялангуяа дулааны улиралд маш сайн шалгасны дараа хэрэглэх хэрэгтэйг хүүхэд багачууд төдийлөн мэддэггүй. Иймээс сайтын маань уншигчид үүнийг сайтар уншаад дүү нарынхаа болон өөрийнхөө, гэр бүлийнхээ, найз нөхдийнхөө эрүүл мэндэд анхаарч, хоолны хордлогын шинж тэмдэг илрэх үед анхны тусламж үзүүлж сураарай.

ЭМЧИЙН ЗӨВЛӨМЖ

Хоолны хордлого нь хорт бодис агуулсан хүнс, нянгаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнээс үүдэлтэй. Бөөлжих, гүйлгэх, гэдэс хүчтэй өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Юуны өмнө сайн бөөлжүүлэх хэрэгтэй бөгөөд хордлогыг мэргэжлийн эмчийн заавраар эмчлэх ёстой учраас яаравчлан эмчид хандах хэрэгтэй.

Хориглох зүйл:

Бөөлжих, гүйлгэх нь бие дэх хороо гадагшлуулах хүний байгалийн рефлекс учраас дур мэдэн эм уухыг хориглоно.

  1. Сайн бөөлжүүлэх. Хоолны хордлого болсон үед эхлээд бөөлжүүлэх хэрэгтэй. Мөн ус сайн ууж ходоодоо цэвэрлээд, яаралтай эмчид хандах хэрэгтэй.
  2. Шингэн алдахаас болгоомжлох. Удаан гүйлгэж бөөлжсөнөөр шингэн алдаж биеийн байдал эрс мууддаг учир болгоомжлох хэрэгтэй.

Анхны тусламж

  1. Хөнжил нөмрүүлээд тайван хэвтүүлнэ. Хувин, алчуур зэргийг бэлдэж тавина
  2. Ус, буцалсан бүлээн ус, давстай ус зэргийг уулгаж, халбаганы ишээр хоолойн угийг цочроож бөөлжүүлнэ.
  3. Бөөлжиж гүйлгэх нь намдаад ирэхээр шингэн сайн уулгаж, шингэнийг нөхнө.
  4. Идсэн хоолны үлдэгдэл болон бөөлжсийг эмчид үзүүлэхийн тулд ямар нэгэн байдлаар хадгалан авч үлдэнэ.

#FirstAid