КПОП дуучдын амьдралаас сэдэвлэсэн дуунууд


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-05-20

Кпоп дуучдын бодит амьдралаасаа сэдэвлэж дуулсан алдартай дуунуудын жагсаалтыг Soompi.com сайт гаргажээ. Та бүхэн хүлээн авна уу.

GDRAGON  - This Love

“This Love” дуу нь үнэн хэрэгтээ “Maroon 5” хамтлагийн дуу юм. Харин “Bigbang” хамтлагийн ахлагч Жиди дуучин болоогүй байхдаа нэг эмэгтэйд  дурласан боловч өнөөх эмэгтэй нь Жидиг тоосонгүй. Жиди ердөө 30-хан минутын дотор “This Love” дууны үгийг солонгос руу буулгаж, уг дууг  дуулсан гэдэг.

Taeyang – Eyes, Nose, Lips

Энэ бол дуу Тэяаний  (Taeyang) хайрт гэргий Мин Хюрин (Min Hyorin)-даа зориулсан дуу юм.

Lee Hi – Breathe

Энэ дууг “SHINee” хамтлагийн гишүүн Жунхён (Jonghyun) амьд ахуй цагтаа Ий Хайд бэлэглэж байжээ.  Ий Хай энэ дууг дуулах үедээ тайван, бас маш их амар амгаланг мэдэрдэг хэмээжээ.

Mino – Fear

Энэ дуу нь Минугийн (Mino) SMTM нэвтрүүлэгт оролцож байх үедээ зохиосон дуу бөгөөд анх дуучин болохоос эхлээд карьеынхаа оргил үеийг хамруулан өөрийн амьдралаасаа сэдэвлэн үгийг нь бичжээ.

2ne1 – Goodbye

2ne1 хамтлагийн шүтэн бишрэгчдийн хувьд хамгийн гунигтай дуу бол “Goodbye”. Учир нь тус хамтлаг тарсны дараа фэнүүддээ зориулсан хамгийн сүүлчийн уран бүтээл юм. Одоогоор хамтлагийн гишүүн бүр тус тусын карьераа хөөж байгаа аж.

iKON – Climax

Кпоп ертөнцөд хамтлаг болж гарч ирнэ, олонд танигдана гэдэг тийм ч амар даваа биш. Маш их тэсвэр тэвчээр, шаргуу хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсны  эцэст амжилтын үзүүрээс атгадаг гэхэд хилсдэхгүй.

“iKON” хамтлагийн залуус нэг хамтлаг болохын тулд бэлтгэгдэж, өрсөлдөөнт шоу нэвтрүүлэгт оролцож байх үедээ “Climax” дууг зохиожээ. Энэ дуу тэдний төдийгүй дуучин болохоор бэлтгэгдэж буй бүх залуусын итгэл найдвар, зовлон шаналлын илэрхийлэл болжээ.

BTS – Sea

Энэ жагсаалтыг дэлхий нийтийн хайртай хамтлагуудын нэг болсон BTS-ийн дуугүйгээр хэрхэн төсөөлөх билээ! Тэдний ихэнх дуунууд өөрсдийнхөө амьдралаас сэдэвлэсэн байдгийг сонсогчид нь андахгүй биз ээ. Харин “Sea” хэмээх уран бүтээлдээ мөн л итгэл найдварын талаар өгүүлжээ. “Зарим нь манай компанийг жижигхэн болохоор, биднийг амжилтад хүрч чадахгүй гэцгээнэ… Итгэл хаана байна? Тэнд саад үргэлж байдаг” гэх мэтчилэн дууны үг бүр нь танд нэгийг бодогдуулах болов уу.

BIGBANG – Flower Road

“BIGBANG” хамтлагийн дөрвөн гишүүн цэрэгт явж, хамтлаг удаан хугацааны завсарлага авсан билээ. Гэсэн ч хамтлагийн гишүүд цэрэгт явахаасаа өмнө фэнүүддээ зориулан “Flower Road” дууг бичжээ.

#Kpop