2PM хамтлагийн ахлагч Tэкёон цэргээс ирлээ


Д.Нямханд | YOLO.MN
2019-05-20

2PM-ийн Tэкёон 2019 оны 5-р сарын 16-нд цэргээс халагдан ирлээ. Тэрээр 2PM-ийн анхны гишүүн юм. Түүнийг олон фэнүүд хүлээж байсны ихэнх нь гадаадууд байв.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Tэкёонийн шинэ агентлаг 51K түүнийг жүжигчний хувиар ажиллах болсныг мэдэгдсэн юм. JYP Entertainment-ыг орхиж явсан ч 2PM-ийг идэвхтэй сурталчилж байх болно гэжээ. Тус агентлагийн хэлснээр Tэкёон одоогоор ямар кино жүжигт тоглохоо шийдээгүй байна.

Товч танилцуулга:

TaecYeon

Солонгос: 택연

Жинхэнэ нэр: Ok Taek Yeon

1988oны 12сарын27нд Солонгост төрсөн. Одоо 31 настай. 185см өндөртэй. АВ бүлгийн цустай.

Түүний тоглосон телевизийн драм ба дүрийн нэр:

Let's Fight Ghost (TvN/2016)- Park Bong Pal

Assembly (KBS2/2015)- Kim Gyu Hwan

Wonderful days (KBS2/2014)- Kang DongHee

Who are you (TvN/2013)- Detective Cha Gun Woo

99days with the superstar (Fuji Tv/2011)- Tae Sung

Dream high (KBS2/2011)- Jin Gook

Cindrella's step sister (KBS2/2010)- Han Jeong Woo

Кино:

House of the disappeared (2017) Priest Choi

Marriage blue(2013)- Won Cheol

#KoreanStars