“Хүн аалз”-ын дараагийн анги удахгүй нээлтээ хийнэ


У.Мөнхтунгалаг | YOLO.MN
2019-05-16

“Marvel”-ийн үнэнч шүтэн бишрэгчид саяхан “Avengers: End game”-ийг үзээд дараа нь ямар кино гарах бол гэж сэтгэл догдлон хүлээж байгаа байлгүй.

Тэгвэл та бүхэндээ нэг гайхалтай мэдээ дуулгахад ирэх сарын 2-нд “Spider-Man: Far From Home” буюу “Хүн-Аалз: Гэрээсээ алс холд” хэмээх “Хүн-аалз” киноны дараагийн анги нээлтээ хийхээр товлоод байна. Энэхүү анги нь “Avengers: Infinity War” болон “Endgame”-ийн өнгөрсний дараах үйл явдлуудыг харуулах ажээ. Киноны талаар товч танилцуулбал Хүн-Аалз сургуулийнхантайгаа аяллаар явахаар болдог. Энэ аяллын үеэр тэр баатрынхаа ажлыг хийх шаардлагагүй гэж боддог хэдий ч аяллынх нь дундуур Ник Фюри түүнд хорон санаатны талаар хэлэхэд  баатрынхаа үүргийг биелүүлэхээс өөр аргагүй болно.

“Хүн-Аалз: Гэрээсээ алс холд” киноны трейлер болон зарим зургуудаас хүргэж байна.

#Movie #Marvel