“Эрдмийн гүүр” хятад хэлний олимпиадын бүртгэл даваа гарагт эхэлнэ


YOLO.mn | YOLO.MN
2019-05-10

Хятад хэл сонирхон судалж байгаа ерөнхий боловсролын сурагчдын гадаад хэл сурах сонирхол, хүслийг дэмжиж, цаашид мэдлэг, авьяасаа хөгжүүлэх боломжоор хангах зорилготой “Эрдмийн гүүр” хятад хэлний олимпиад тавдугаар сарын 25-нд болно. Энэхүү олимпиадыг Монгол, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буйгаар онцлог юм.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

  • “Эрдмийн гүүр” боловсролын төв,
  • Монгол Улс дахь БНХАУ-ын Хятадын Соёлын төв.

Олимпиадын бүртгэл: 2019 оны 5-р сарын 13-23-д “Эрдмийн гүүр” гадаад хэлний сургалтын төв Хаяг:Урт цагааны өөдөөс харсан Тайван төв, 515 тоот.

Бүртгэл хариуцагчдын утасны дугаар: 99044549, 88009173

Олимпиадын нээлт: 2019 оны 5-р сарын 25-ны өдрийн нээлт 9:00 цагт Хятадын соёлын төвд

Шагнал гардуулах ёслол: 2019 оны 6-р сарын 2-нд болно. 

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Олимпиадад улс, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцох боломжтой.

Дараах ангиллаар зохион байгуулах бөгөөд нэг ангилалд оролцох боломжтой сурагчдын тоо 20 доошгүй байна. Мөн зэрэглэл дэвшин оролцохын зөвшөөрнө. Үүнд:

  • Дунд-1 ангилалд 6-7 анги
  • Дунд-2 ангилалд 7-9 анги
  • Ахлах ангилалд 10-12 анги

Олимпиадын материал зэрэглэл тус бүрт дараах агууламжтай байна. Үүнд:

Даалгаврын агуулгыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хятад хэлний HSK шалгалтын үндсэн бүтэц агуулгатай дүйцүүлэн зохиох бөгөөд Эрдмийн гүүр боловсролын төв, Хятадын соёлын төв, хятад хэлний багш нарын холбоотой хамтран батлана.

Олимпиадын үргэлжлэх хугацаа зэрэглэл тус бүрд харилцан адилгүй байх бөгөөд дараах хуваарийн дагуу явагдана. Үүнд:

Олимпиадын комисс

  • Хятад хэлний багш нарын холбооны төлөөлөгч
  • “Эрдмийн гүүр” гадаад хэлний сургалтын төвийн багш, мэргэжилтнүүд.
  • Күнзийн институтээс уригдсан төлөөлөгч багш

Олимпиадын шалгаруулалт

Зэрэглэл тус бүрд:

  • Алтан медаль, мөнгөн шагнал -1
  • Мөнгөн медаль, мөнгөн шагнал-1
  • Хүрэл медаль, мөнгөн шагнал -1
  • Тусгай байр, сургалтын хөнгөлөлттэй эрх-3  

ШАГНАЛЫН САН: 900 мянган төгрөг

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор аваарай https://www.facebook.com/erdmiinguur/

#Competition #Chinese