Энэ онд санал болгох 5 ГАДААД НОМ


Д.Нямханд | YOLO.MN
2019-05-09

1.Тони Моррисон “Өөрийгөө Үнэлэхүйн Үндэс – (The Source of Self-Regard)”

Энэхүү бүтээлд соёл урлаг, нийгмийн шударга ёсны тухай эсээ өгүүллэг, илтгэл болон эргэцүүлэмжийн цуглуулга багтсан бөгөөд үүнд зохиогчийн 1993 онд Нобелийн индэр дээр тавьсан өөрийн уран илтгэл, Жамес Балдвинд зориулсан түүний магтаал шүлэг, Мартин Лютер Кингийн илтгэлүүдэд хийсэн тайлбар үгс болон түүний өөрийн өмнөх бүтээлүүд дахь нууцын зангилаанууд багтжээ.

 2. Марлон Жеймс, “Хар Ирвэс, Улаан Чоно – (Black Leopard, Red Wolf)

Man Booker Prize шагналын эзэн Марлон Жеймс “Game of Thrones” цувралын Африк хувилбар хэмээн нэрийддэг өөрийн гурван боть номоо гаргажээ. Энэхүү номонд Tracker гэгч гайхамшигтай үнэрлэх мэдрэхүйтэй хөлсний цэргийн тухай өгүүлэх бөгөөд түүний гол даалгавар бол сураггүй алга болсон хүүг олох юм. Есөн жилийн турш эрэл хийсний дүнд түүний мөрдлөг Nyka хэмээх зүсээ хувилгагч анчин ирвэс, Sangoma хэмээх хэрцгий хөлсний цэрэг, хэдэн зуун жилийн настай эмчлэгч шулам зэрэг өөр олон хачирхалтай хүмүүс рүү хөтөлдөг.

 3. Оушн Вуонг, “Дэлхийд Бид Гайхамшиг – (On Earth We’re Briefly Gorgeus)

Би танд хүрэхийн тулд бичиж байна…”хэмээн хүүхэд байхдаа Вьетнамаас АНУ-руу нүүн шилжсэн дүрвэгч залуу уншиж чадахгүй ээждээ бичиж байгаа нь энэ. Тэрээр харгис хэрцгийллээр дүүрэн хүүхэд насны дурсамжуудаа эргэн судлах бөгөөд түүний эмээ Вьетнамд байсан залуу үеийнхээ дурсамжийг хуваалцаж, дайны үеэр хэрхэн амь гарч байснаа ярьж, мөн өвөөгийнх нь тухай ч бас дурсах ажээ. Уг номонд эх хүү, эмээ, анхны хайр, амьдралын талаарх утга зангилаадсан түүхийг төгс чамин хэллэгээр дүрслэн өгүүлэх болно.

 4. Трумэн Стрэкфус Персонс, Тиффанигийн дэргэдэх өглөөний цай - /Breakfast at Tiffany's/

Трумэн Капоти Одри Хепберний тоглосон "Breakfast at Tiffany's" киноны эх зохиолыг монгол хэл дээр унших боломжтой болсон гэдгийг та мэдсэн үү? Зохиолч Трумэн Стрэкфус Персонсын бичсэн энэхүү ном нь та бүхний мэддэг киноны үйл явдлаас өөр, сонирхолтой төгсгөлтэй байдгийг уншиж мэдээрэй. Ташрамд сонирхуулахад, Капоти нэрээрээ алдаршсан Трумэн Стрэкфус Персонс нь 20 гаруй цуврал болон уран сайхны кино зохиол бичсэн байдаг.

5. Мишель Обама, “Би хэрхэн өнөөдрийн би болсон бэ?” - /Becoming/

Түүний амьдралын түүхийг өгүүлсэн энэхүү номыг яагаад ч юм адал явдлаар дүүрэн зөгнөлт ном шиг байх болов уу гэсэн хүлээлттэй байлаа. АНУ-ын анхны өнгөт арьст тэргүүн хатагтай, энгийн ажилчин давхаргын гэр бүлээс гаралтай бүсгүй, хар арьст хүмүүсийг харах тогтсон үзлийн эсрэг олон шат дамжлагыг давсаар өөрийн дуу хоолойгоо олсон бүсгүй тул түүний амьдралыг тэмцлээр дүүрэн, үнэхээр л уран зөгнөл шиг байв.

Эх сурвалж: booking.com

#Book