“the Met Gala 2019”-ийн хамгийн содон хувцаслалтууд


Жил бүрийн таван сарын хамгийн эхний даваа гарагт уламжлал болон 1948 оноос хойш зохиогдсоор ирсэн, Загварын ертөнцийн Оскар болсон “the Met Gala” үйл ажиллагаа энэ жил ч бас тун амжилттай болж байна. Загварын хамгийн том хандивын энэ үйл ажиллагааг анх “Eleanor Lambert” Нью-Йорк хотын хөрөнгөтнүүдийг мөнгө хандивлахад уриалах зорилгоор зохион байгуулж байжээ. Онцгой зочид, үнэтэй тасалбараараа алдаршиж, загвар, кино, хөгжим болон урлагийн салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүс оролцдог болжээ.

Жил бүр өөр өөр өнгө төрхийг эрэлхийлдэг “the Met Gala” энэ жилийн сэдвээрээ “Camp: Notes on Fashion”-ийг нэрлэсэн бөгөөд энэ нь 1964 онд гэрэл зурагчин “Susan Sontag”-ийн бичсэн “Notes on Camp”-аас сэдэвлэсэн байна.

1995 оноос энэхүү арга хэмжээг “US Vogue”-ийн “Anna Wintour” удирдан явуулсаар ирсэн бөгөөд тэрээр жил бүр хамтран зохион байгуулах алдартнуудаа нэрлэдэг аж. Урд жилүүдэд Beyoncé, Taylor Swift, Amal Clooney болон Rihanna нар багтаж байсан бол энэ жилийн хувьд Lady Gaga, Alessandro Michele, Harry Styles болон Serene Williams нар хамтарч байгаа ажээ.

Дөрвөн өөр төрлийн хувцаслалтаараа бишгүй олон хүнийг гайхшруулаад амжсан дуучин Lady Gaga энэхүү арга хэмжээг нээсэн бөгөөд “Gucci” бренд энэ жилийн арга хэмжээг бүхэлд нь ивээн тэтгэж байгаа ажээ.

Ингээд та бүхэнд “the Met Gala” арга хэмжээний улаан хивсний ёслол дээрх хамгийн содон, сонирхолтой хувцаслалтуудыг хүргэж байна.

Хатагтай “Lady Gaga” ба түүний хар, ягаан өнгөний зохицлыг гайхалтайгаар харуулсан 4 төрлийн хувцаслалт

Janelle Monae-гийн дөрвөн давхар малгай бөгөөд Picasso-г санагдуулам даашинзын загвар

Жүжигчин Ezra Miller-ийн нүд эрээлжлэм нүүр будалт

Өрөөг бүхэлд нь гэрэлтүүлэх дуучин Katy Perry-гийн даашинз

Kardashian гэр бүлийнхний харц булаам сонголтууд

Шинэхэн хос Priyanka Chopra болон Nick Jonas нар

Хуримлаад удаагүй бас нэгэн шинэхэн хос болон Joe Jonas, “Game оf Thrones” цувралын од Sophie Turner нар

Bаllywood од Deepika Padukone

Сувдан ээмэг, торон цамцаараа бүхнийг алмайруулаад амжсан дуучин Harry Styles

Алтан шаргал далавчаа дэвсээр улаан хивсний ёслол дээр хүрэлцэн ирсэн дуучин Billy Porter

Жүжигчин Jared Leto болон түүний хоёр толгой

Модель, жүжигчин Zendaya-гийн үнсгэлжингийн даашинз

“Riverdale” цувралын алдартан Madelaine Petsch-ийн Тинкер Беллийг санагдуулам төрх

Реппер Cardi B-гийн давтагдашгүй улаан даашинз

Эх сурвалж: BBC news, Vogue news, Billboard news

Photo credits to Getty Images, Reuters

#The_Met_Gala