Инстаграм хуудаснаа хамгийн олон дагагчтай одод


Б.Чанцалдулам | YOLO.MN
2019-05-07

Сүүлийн үед  хүүхэд залуучууд  фэйсбүүк гэхээсээ илүү инстаграмыг ихээр  ашиглах болсон бөгөөд алдартай оддыг дагаж, тэднээс  үлгэр дуурайл авдаг болсон билээ. Тиймээс инстраграм хуудсандаа хамгийн олон дагагч буюу followers-той  дэлхийн 10 оддын намтрын хэсгээс танилцуулъя.

10. Neymarjr - 114 сая дагагчтай

Бразилын хөлбөмбөгчин Неймар да Силва нь 1992 оны 2-р сарын 5-нд Бразилын Сан Паула мужийн Можи Дас Крузис хотод мэндэлжээ.

Тэрээр Барселона болон Бразилын шигшээд тоглодог хөлбөмбөгчин. Багаасаа л энэ спортод сайн байсан түүний аав ч хөлбөмбөгийг чамгүй сайн тоглодог байв. Аав нь өөрийнхөө Неймар гэдэг нэрийг түүнд хайрлажээ. Бразилчуудын итгэл найдвар болсон.

9. Leo Messi 116 сая дагагчтай

Алдарт хөлбөмбөгчин Лионель Андрес Месси /Leonal Andres  Messi/ нь Аргентины Санта Федэд 1987 оны 6-р сарын 24-нд  Хорхе Орацио Мессигийн 3 дахь хүүхэд болон мэндэлж байжээ. Түүний хөл бөмбөгийн довтлогчийн замнал 1995 онд “Ньюэллс Олд Бойз” багаас эхэлж байжээ. Гэвч  бяцхан Месси 11 настайдаа өсөлтийн гормоны дутагдал хэмээх өвчин тусаж, эмчилгээний зардал нь маш өндөр байсан гэдэг. Ривер Плейт баг бяцхан Мессигийн чадварыг анзаарч сонирхож байсан боловч түүний өвчний эмчилгээний мөнгийг  төлөх боломжгүй байжээ.

Харин Барселона багийн спортын захирал Карлес Резач түүнийг  Барселона багт орох болзлоор эмчилгээний зардлыг бүрэн даажээ. Месси анх 2004-2005 оны улиралд Барселонад анхны тоглолтоо хийж хөлбөмбөгийн карьераа эхлүүлж байсан бөгөөд залуу тоглогчоос дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болж чадсан гайхалтай залуу юм.

8. Taylor Swift – 116 сая дагагчтай

Шаргал үст алдарт дуучин, дуу зохиогч Тайлор Свифт 1989 оны 12-р сарын 13-нд  АНУ-ын Пеннсилвани мужид мэндэлжээ. Тэрээр багаасаа мюзикл театрт сонирхолтой байсан бөгөөд Беркийн залуучуудын театрт  тоглож эхэлжээ. Мөн 2005 онд Big machine Records  компанитай гэрээ хийж, 2006 онд анх гаргасан цомгийн дуу болох ‘’Our song’’ дуу нь billboard жагсаалтын каунтри дууны тэргүүн байрыг авснаар амжилтынх нь эхлэл болсон юм.

Тайлор нь өөрийн амьдралаар сэдэвлэсэн дуунуудаараа ихэд алдартай билээ.

7. Beyonce – 127 сая дагагчтай

Цаглашгүй эрч хүчтэй дуучин, ая зохиогч,жүжигчин Бионсе АНУ-гийн Техас мужийн Хьюстонд 1981 оны 9-р сарын 4-нд мэндэлжээ. 1990-ээд оны сүүлээр “Destiny’s child” гэдэг r&b охидын хамтлагийн дуучин болсон юм. Бионсе 19 жилийн хугацаанд соло уран бүтээлээ 100 гаруй сая, “Destiny’s child” хамтлагийн уран бүтээлээ 60 гаруй сая хувь борлуулсан нь түүнийг бүх цаг үеийн шилдэг борлуулалттай уран бүтээлч болгож байжээ. Дуучин бүсгүй Грэммийн шагналыг 23 удаа хүртсэн бөгөөд түүхэнд тус шагналд хамгийн олон удаа буюу 63 удаа нэр дэвшсэн уран бүтээлч юм.

6. Kyllie Jenner – 133 сая дагагчтай

Халуухан бүсгүй Кайли Жэннэр нь 1997 оны 8-р сарын 10-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелис хотод Bruce Jenner болон Kris Jenner нарын бага охин болон мэндэлжээ. Кайли болон тэдний гэр бүлийнхэн  “Keeping up with the Kardashians” реалити шоугаар алдаршиж, олонд танигдаж байсан билээ. Түүний эцэг Bruce Jenner трансжендер бөгөөд хожим эмэгтэй хүн болж, хүйсээ солиулж нэрээ Кайтлин Жэннэр болгосон. Харин Кайли аавыгаа дэмждэг бөгөөд би эрэгтэй ааваасаа илүү эмэгтэй болсон аавдаа дуртай гэж хэлж  байжээ.

ТА МЭДЭХ ҮҮ? Инстрагамын  дагагчдын тоогоороо мөн л тэргүүлдэг  Ким Кардашьян, Хлое Кардашья, Кэндалл Женнер нар бүгд Кайлигийн эгч нар гэдгийг... Тэд гэр бүлээрээ дуулианы эзэд болж амьдардаг цөөхөн гэр бүлийн нэг юм.

5. Kim Kardashian – 136 сая дагагчтай

Кардашьян бол Кайли Жэннэр болон Кэндалл Жэннэр нарын ээж Крис Жэннэр болон түүний анхны нөхөр Роберт Кардашьян нарын охин юм. Тэрээр 1980 оны 10-р сарын 21-нд АНУ-гийн Калифорни мужийн Лос Анжелис хотод мэндэлсэн. Тэрээр мөн л Америкийн E сувгаар гардаг “Keeping up the Kardashians”  шоунаас олонд танигдсан билээ. Тэрээр анх алдарт Lindsay Lohan, Brandy зэрэг найзуудынхаа стилистээр ажиллаж байжээ. Мөн 2000-аад оны супер од Paris Hilton-ы стилистээр ажиллаж байхдаа хамтдаа реалити  шоунд оролцож Америкчуудад өөрийгөө таниулсан юм.

 

4. Dwayne Johnson (The Rock) – 140 сая дагагчтай

“The Rock”  нэрээрээ олонд танигдсан жүжигчин, тамирчин Dwayne Johnson нь 1972 оны 5-р сарын 2-нд АНУ-ын Калифорни мужийн Hayward гэдэг газар төрсөн. Dwayne Johnson нь ринг болон дэлгэцийн аль алинд нь өндөр амжилт гаргаж чадсан хүн юм.  Мэргэжлийн бөх бол түүний хувьд амьдралынх нь хамгийн үнэтэй  зүйл бөгөөд  түүнийг  амжилтын өөд хөтөлж, жүжигчний карьерт нь үнэтэй хувь оруулсан билээ.

3.Selena Gomez – 149 сая дагагчтай

Дэлхийн супер од, дуучин, жүжигчин, ая зохиогч Селена Гомез 1992 оны 7-р сарын 22-нд АНУ-ын Техас мужийг Grande Plairie хэмээх газар мэндэлжээ. Ээж нь түүнийг 16 настайдаа төрүүлж байсан гэдэг. Селена бол ЮНИСЕФ-ын хамгийн залуу элч  дуучин билээ. Тэрээр өөрийн “Selena Gomez and the scene” гэдэг хамтлагтай. Тэрээр 2009 оны дундуур “kiss and tell” хэмээх анхны цомгоо гаргаж байжээ. Түүнийг Justin Bieber болон The Weeknd-ын экс гэдгээр нь хүмүүс андахгүй биз ээ. Мөн тэр Тайлор Свифттэй салшгүй сайн найзууд билээ.

2. Ariana Grande – 152 сая дагагчтай

Холливудын алдарт дуучин, дуу зохиогч, жүжигчин Ариана Гранд  1993 оны 6-р сарын 26-нд АНУ-ын Флорида мужийн Бока Ратондод  Эдвард Бутера болон Жоан Гранде нарын гэр бүлд мэндэлжээ. Тэрээр анх “Victorious” болон “Sam and Сat” гэдэг инээдмийн кинонд тоглосноор олонд анх танигдсан бөгөөд Youtube хуудаснаа анх өөрийн дуулж байгаа бичлэгийг тавьж гайхалтай хоолойгоо таниулж байсан. Ари 2011 онд “Put your hearts up” гэдэг анхны албан ёсны дуугаа гаргаж байсан бөгөөд түүнээс хойш олон хит дуунууд гаргаж, хичээл зүтгэл гаргасны эцэст одоогийн өндөрлөгт хүрсэн билээ.

1. Cristiano Ronaldo – 163 сая дагагчтай

Алдарт хөлбөмбөгчин Криштиано Роналдо 1985 оны 2-р сарын 5-нд Португалийн  Фуншал хотод  мэндэлж байжээ. Тэрээр Португалийн шигшээд болон Испанийн “Риал Мадрид”-д тоглодог. Роналдо довтлогчийн үүргийг маш сайн гүйцэтгэдэг бөгөөд торгуулийн цохилтыг сайн цохидгоороо алдартай. Тэрээр хөлбөмбөгийн  түүхэнд гайхалтай амжилтууд гаргасан бөгөөд түүнийг мэдэхгүй хүн гэж дэлхийд тун ховор. Роналдо 2009 онд 80 мянган паундаар “Риал Мадрид”-ад худалдагдсанаар дэлхийн хамгийн үнэтэй тоглогч болсон юм. Мөн Роналдо өөрийн гэсэн CR7 хэмээх брэндтэй бөгөөд түүнийгээ Nike-тай хамтарч гаргасан байдаг.

Анхаарал хандуулсанд баярлалаа

#Entertainment #Sport