BLACKPINK-ийн тоглолтод Дуа Липа уригджээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-05-05

BLACKPINK хамтлагийн Нью Жерси дэх тоглолтод Дуа Липа (Dua Lipa) хүрэлцэн ирж фэнүүддээ гэнэтийн бэлэг барьжээ. Тэрээр BLACKPINK-ийн гишүүдтэй хамтран “Kiss and make up” хэмээх дуугаа дуулсан байна.

Жэнни (Jennie): “KISS&MAKE UP-ийг ийнхүү Дуа Липатай дууллаа. Тэр бол миний уулзаж байсан хамгийн шударга, гайхалтай, авьяаслаг уран бүтээлчдийн нэг. Зүүд шиг л байлаа, хайртай шүү Дуа.”

Жисү (Jisoo): “Бид Дуатай хамтарч эхэлсэн цагаасаа л тайзан дээр хамт гарахыг хүсдэг байсан. Эцэст нь биеллээ!  Бидний тоглолтод хүрэлцэн ирсэнд баярлалаа. Үнэхээр гайхалтай агшин байлаа.”

Лиза (Lisa): “Баярлалаа Дуа. Гайхалтай үдэш байлаа.”

Дуа Липа: “KISS&MAKE UP-ийг анх удаа  тайзан дээр хамт дуулцгаалаа, сонсоод үзээрэй. Би эдгээр охидод, бас бидний нөхөрлөлд маш их хайртай.”

#Kpop