Youth Opportunities: Сурагч солилцооны хөтөлбөрийн талаар бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой


О.Дорж | YOLO.MN
2019-04-30

Youth Opportunities олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас сар бүр залуучуудад зориулсан арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ удаа Ахлах ангийн сурагчдад зориулсан сурагч солилцооны хөтөлбөрүүдийн талаар нэгдсэн мэдээлэл өгөхөөр тавдугаар сарын 13-нд “MN tower”-т “Study in USA” хэмээх ээлжит арга хэмжээгээ зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээнд хүрэлцэн ирснээр:

  1. “YO Mongolia” байгууллагын танилцуулга, одоо зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээлэл, хэрхэн хамрагдах талаарх зөвлөгөө мэдээлэл
  2. Бүрэн дунд сургуульд суралцаж байхдаа СУРАГЧ СОЛИЛЦОО хөтөлбөрт хамрагдах боломжийг танилцуулах
  3. Бүрэн дунд сургуулиа АНУ-д төгсөх боломжууд
  4. Нэмэлтээр мэргэжлийн сургалтын зөвлөхүүдээс тусгайлан зөвлөгөө авах зэрэг давуу талуудтай.

Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Scholarship