“Том, Жерри хоёр”-ын анхны үзэсгэлэн Японд гарчээ


YOLO.mn | YOLO.MN
2019-04-24

Дэлхий дахинд алдартай хүүхэлдэйн кино цувралын нэг “Том, Жерри хоёр” бүтсэн цагаас хойш 80 дахь жилтэйгээ 2020 онд золгоно. Алдарт цувралын 80 жилийн ойд зориулан Японы нийслэл Токио хотноо энэ сарын 17-нд тусгай үзэсгэлэн дэлгэжээ.

Том, Жерри хоёрын холбогдолтой олон төрлийн, нийт 250 үзмэртэй тус үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 6 хүртэл үргэлжлэх ажээ. Энэ нь “Том, Жерри хоёр” цувралын тухайд анхны үзэсгэлэн юм.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлээс

#TomAndJerry #Cartoon