Ма Дун Сог “Marvel”-д нэгдэх үү?


Э.Цовоо | YOLO.MN
2019-04-22

“Бусан хүрэх галт тэрэг” хэмээх киногоороо үзэгчдийн сэтгэл зүрхийг булаасан, хүчирхэг дүр төрхтэй Ма ДунСог (Ma DongSeok)-ийг та мэдэх биз ээ. Өмнөд Солонгосын алдарт жүжигчин түүнд “Марвел”-аас удахгүй дэлгэцийн бүтээл болохоор яригдаж буй “The Eternals” кинонд тоглох санал иржээ.

Хэрвээ тэрээр энэхүү киноны саналыг хүлээн авах юм бол түүний Холливүүдийн зах зээлд хөл тавьж буй анхны гараа нь болох аж.

Ма ДунСогийнн харьяалагддаг энтертайнмент болох “Big Punch ENT”-ын зүгээс хариу өгөхдөө “Жүжигчин маань уг саналыг бодолцож байгаа. Мөн бид Марвелийн зүгээс хариу хүлээж байна” хэмээн мэдэгджээ.

Энэхүү киноны гол дүрд бид бүгдийн сайн мэдэх гайхалтай жүжигчин бүсгүй Анжелина Жоли тоглохоор болсон билээ.

#Entertainment