5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

ЗАХИДАЛ: Өөрийнхөө байдалд дургүй хүрдэг


ССҮТөв | YOLO.MN
2019-04-16

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Өөрийнхөө байдалд дургүй хүрдэг?

Сайн байна уу? Би үргэлж л бусдаас арай илүү байхыг хүсдэг. Гэхдээ яагаад ч юм дандаа хоёрт ордог. Юу ч хийсэн, би өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хийхэд хүртэл. Өөрийнхөө бүх хүч чадлыг дайчилсан ч нэг л болж өгөхгүй юм. Заримдаа өөрийнхөө байгаа байдалд үнэхээр дүргүй хүрдэг. Би яг яах ёстой вэ? Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Бүх зүйлд нэгдүгээрт жагсахад туслах зөвлөө өгч чадахгүй. Энэ нь ч өөрөө утгагүй хэрэг

Сайн уу? Бидэнд хандан зөвлөгөө хүсч байгаад баярлалаа. Хүний өөртөө тавьж буй хэмжүүр тухайн хүний амьдралд тохиолдож буй үйл явдал, нөхцөл байдлыг харах өнцөг болон хандлагад шууд нөлөөлж байдаг. Бид чамайг бүх зүйлд нэгдүгээрт жагсахад туслах зөвлөгөөг өгч чадахгүй. Энэ нь ч өөрөө утгагүй хэрэг. Өөрийн үнэлэмжийг хэмжих хэмжүүр гаднын болон бусдаас хамааралтай болсон тохиолдолд тэр нь хэзээ ч оргилд нь гарахгүй уул болон хувирдаг. Иймд өөрийн бүхий л хүч чадлаа чаддаг зүйлээ бусдаас дээр хийх гэж хичээхэд биш, харин шинээр таньж мэдэх, шинэ зүйл сурах, юмыг олон талаас нь харж сурахад, мөн өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлаж сурахад зарцуулаасай гэж хүсч байна. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

С.Цолмон

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Letter