Компьютер тоглоомын ертөнцийг өөрчлөх хиймэл оюун ухаант туслах


С.Ариунзул | YOLO.MN
2019-04-16

Компьютер тоглоомын ертөнцийг эрс өөрчлөх, дэлхийн анхны хиймэл оюун ухаант холограмыг танилцуулж байна.

Энэхүү бүтээл нь компьютер тоглоом тоглох үед чиний үнэнч туслах байх бөгөөд 18 өөр хэлээр ярих чадвартай.

Тоглож буй видео тоглоом чинь том талбартай үед хаашаа явахаа мэдэхгүй байх тохиолдол гардаг шүү дээ. Тэгвэл R.O.N чамд холограм бүхий газрын зургийг харуулан, чиглүүлж өгөх болно.

R.O.N нь багийн гишүүддээ уурлаж бухимдахгүйгээр тоглоход тусална. Хожигдол ирэх үед багийнхаа гишүүдэд бухимдлаа гаргаж бусдыгаа ч бухимдуулах нь элбэг үзэгдэл билээ. Тиймээс энэхүү холограм туслах нь чиний уур уцаартайгаар хэлсэн үгсийг хувирган эерэг болгон багийнханд хүргэнэ.

#Technology #AI