“Оргил цаг” киноны 4-р анги гарах уу?


Э.Цовоо | YOLO.MN
2019-04-15

Бид бүгдийн багаасаа үзэж өссөн хөгжилтэй, адал явдалтай кинонуудын нэг бол яахын аргагүй “Rush Hour” буюу “Оргил Цаг” билээ. Гол дүрүүдэд нь бид бүгдийн сайн мэдэх жүжигчин Жаки Чан болон Крис Такер нар тоглосон.

Уг киноны гуравдугаар анги 2007 онд гарсан билээ. Харин 2017 онд Жаки Чан “Оргил цаг 4 киноны зохиол бичигдсэн, гэхдээ бид дахин дахин засаж янзалсаар байгаа” хэмээн мэдэгдэж байсан бол 2018 оны хоёрдугаар сард жүжигчин Крис Такер: “Кино хийгдэх болно. Жаки бид хоёр хүмүүс үүнийг хэзээ ч мартагдахгүйгээр хийх болно” гэжээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Крис Такер өөрийн инстаграм хуудаснаа Жаки Чантай авахуулсан дээрх зургийг ямар ч мэдээлэлгүйгээр нийтэлсэн аж. Тэд зөвхөн дөрвөн хуруугаа гозойлгон инээмсэглэсэн нь шүтэн бишрэгчдийнх нь хорхойг ихээхэн хүргээд байгаа бололтой. Одоо бид хүлээх л үлдлээ.

#Movie, #HollywoodStars