CNN: Дэлхий нийтийг шуугиулж буй BTS хамтлаг


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-04-14

CNN: "Хэрвээ та BTS-ийн талаар сонсож амжаагүй бол одоо мэдэж авах хэрэгтэй бололтой. Учир нь  Солонгос  хамтлаг дэлхий нийтийг шуугиулж байна."

Кпоп хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөгч болох BTS хамтлаг шинэ цомог гаргаж, сонсогч фэнүүддээ гэнэтийн бэлэг барьжээ.

 “Map of Soul: Persona”  хэмээх шинэ цомогт нь 7 дуу багтсан бөгөөд цомгийн гол уран бүтээл болох “Boy with Luv”  дуунд АНУ-ын дуучин Холзи (Halsey) хамтарчээ.

Харин тус цомогт багтсан “Make it right’ хэмээх дууг Эд Ширан (Ed Sheeran) BTS хамтлагт зориулж зохиож өгчээ.

Hanteo чартын түүхэнд хамгийн богино хугацаанд, хамгийн олон хувь борлогдсон цомог – “Map of Soul: Persona”

BTS хамтлагийн шинэ цомог гурван цагийн дотор 1,3 сая гаруй хувь  борлогджээ.  Харин тус цомог худалдаанд гарахаасаа өмнө 3,021,822 захиалга авсан байна.

BLACKPINK хамтлагийн рекордыг эвдлээ

BLACKPINK хамтлагийн “Kill This Love” хэмээх уран бүтээл нь 4 цагийн дотор 10 сая хандалт авч хамгийн богино хугацаанд 10 сая хандалт авсан дуугаар нэрлэгдэж байжээ. Харин BTS хамтлагийн “Boy with Luv” дуу нь цацагдаад 2 цаг 12 минутын дараа 10 сая давсан хандалт авч чаджээ.

Мөн уг уран бүтээл нь youtube-ийн түүхэнд хамгийн богино хугацаанд 50 сая хандалт авсан бичлэг болсон байна.

Эх сурвалж: CNN, Allkpop

#Kpop