Г.Тэнүүн, М.Намуун нар МУИС-ийн оюутнуудтай уулзлаа


Залуусын дунд хэдийнээ танил болсон уран бүтээлчид, маргааш /2019.04.12/ нээлтээ хийх ”Намуухан” киноны гол дүрийн уран бүтээлчид МУИС-ийн оюутан залуустай энэ сарын 5-нд уулзалт хийсэн юм. Гол дүрийн жүжигчид болох Г.Тэнүүн /Tenne/, М.Намуун /Namone/ нар хүрэлцэн ирж сонирхолтой яриа өрнүүлэн, уран бүтээлүүдээсээ толилууллаа.

Ирсэн оюутан залуус тэднээс хүссэн асуултаа асууж, зөвлөгөө аван киноны талаар асуусан юм.

Намуун 1, 2, 3 дуугаа өрөөндөө нам сууж байгаад л зохиосон гэсэн шүү. Мөн Тэнүүн хэрхэн дуунд сонирхолтой болсон, мөн өөрийн брэндээ хэрхэн үүсгэн байгуулсан талаараа ярилаа. Үйл ажиллагаанд ирсэн залуус өөр олон сонирхолтой асуултдаа хариулт авсан юм.

Тэдний хамтран тоглосон хайрын тухай “Намуухан” кино сонирхолтой бөгөөд мартагдашгүй уран бүтээл болсон гэдгийг ч мөн дурдсан. Энэхүү үйл ажиллагааг “New Era” бүжгийн клуб “Date with” хэмээх цуврал уулзалтынхаа нэг болгон зохион байгууллаа.

#Movie #Намуухан_Аялгуу